…Төр шүтэхүй...
Одоо АТШүүх (Авилгалтай Тэмцэх Шүүх) байгуулж эрх чөлөөний үзэл санааг нухчин дарж, өрсөлдөгч нараа нэн даруй сонгуулиас өмнө авдарлаж авах адгуу зорилгоор Илдбаярыг яаран томилж хамгийн том дээрэмчинг хамгаалагч, даган баясагч тонуулч данханд төрийн хор, хуйвалдаан буцлан шүгэлдэж монгол хүний аюулгүй байх амьдралд заналхийлж байна.
—Төрийн минь сүлд өршөө? !
—Өршөөх байлгүй?!
—Яаж ? Алж хядаж айлгаж сүрдүүлж!? —Өөр өршөөл төрд байхгүй..
—МАНгар төр алуурчныг өршөөж, зандалчдыг өөгшүүлэн даврааж бие муутай согогтой хүмүүст тусгайлан даалгавар өгч нэр цохон ална гэж заналхийл ! :—гээд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зүүж байна..
Аллага үйлдсэнийх нь дараа цусан гавьяаны одонгоор мялаана л даа.
Төрийг шүтэхээр ийм л үйлдэл болно.
Шүтэгдээд байгаа төрийг гэмт хэрэгтнүүд толгойлж, ФСБ-н даалгаврыг ягштал биелүүлж байгаа үүнд нь АН ханарчихсан гутамшиг.
МАН ч яахав угшил, удам нь хойд хилийн цаана уугсан болохоор аргагүй.
Одоо АТШүүх (Авилгалтай Тэмцэх Шүүх) байгуулж эрх чөлөөний үзэл санааг нухчин дарж, өрсөлдөгч нараа нэн даруй сонгуулиас өмнө авдарлаж авах адгуу зорилгоор Илдбаярыг яаран томилж хамгийн том дээрэмчинг хамгаалагч, даган баясагч тонуулч данханд төрийн хор, хуйвалдаан буцлан шүгэлдэж монгол хүний аюулгүй байх амьдралд заналхийлж байна.
22 сайн идэгчтэй, луйвардахад дарах 250 гаран дарц тамгатай дарангуйллын засаг данхайж байна.
—Нуранги зам нь жихүүн шамаргатай байна тэр чигээрээ яваг… Сүүлчийн зогсоолдоо очиг… Зүүнийхний заврал гүнзгийрч, барууны үзэл санаа буюу эрх чөлөөний үнэ цэнэ дэлхийд дэлгэрч эхэллээ.
Аргентин, Нидерландийг харцгаа их юм бодогдоно. Судал, шинж, дүгнэ.
—Бодит үйл явдал жамаараа хөсөглөжээ. Хэн ч үл зогсооно.
—Засгийн хийх ажил, хариуцах хариуцлага нь:
- Харгислал хүчирхийлэлээс хувь хүнийг хамгаалдаг сэрийлэх байгууллага.
- Хувийн өмчийг дээрэм, тонуулаас өмгөөлөх хараат бус зөв ёс зүйт, саруул, эрүүл шүүх.
- Үндэстнээ гадны болон, дотоодын халдлагаас аврах өндөр зэрэглэлийн батлан хамгаалал болой.
—Капитализм бол эрх чөлөө.
—Хүн бүр өөрийнхөө үнэ цэнийг мэдэж аз жаргалаа цогцлоох уу ?!
—Социализм бол аллага хядлага.
—Төрөө шүтээд төрхөмдөө нухуулах уу?!
2023-11-26
Amaraa
Оноч
Зочин
зочин
zochin
Зочин