“Алсын хараа 2050“ нэртэй Монгол Улсыг ирэх 30 жилийн хугацаанд хөгжүүлэх үзэл баримтлалын төслийг судалж байна. Урьд хийгдэж байсан төслүүд, тэдгээрийн хэрэгжүүлэлт ямар байгааг мэдэх учраас шинэ төсөл чанартай боловсрогдож, хэрэгжүүлэх ажил эхнээсээ зөв зохион байгуулагдахад тус болох санаагаар анхааралтай судалж, санал бодлоо хэлж эхэлж байгаа.
Монгол Улсын газар нутгийг газрын зураггүйгээр нэвтэрхий мэддэг эзэд бол Монголын малчин ардууд, тэдний хүүхдүүд.
Би Өргөн сумын харьяат. Миний төрсөн гэрийн буйр 1956 онд Өргөн суманд нэгтгэгдсэн Баянмөнх гэдэг суманд байсан. Аргалын уул нэртэй гайхалтай сайхан говийн хангай байдаг. Тэр уулын хойд талд байгаа Гарамын голын Илийн бууц бол миний төрсөн гэрийн буйр гэдгийг ээж минь зааж өгсөн юм.
Манай улсын гадаад харилцаа өргөжиж байна. Харилцаж байгаа гадаадынхан өөрийнхөө ашиг сонирхолоор бидэнтэй харилцах бөгөөд манайхан Монгол Улсынхаа ашиг сонирхолыг хангаж харилцах мэргэжлийн өндөр ур чадвартай, сэтгэлтэй байх ёстой.
Эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж байж л ядуурлыг арилгах, иргэдээ аз жаргалтай амьдруулах зорилгоо хэрэгжүүлнэ. Улсуудын өрсөлдөх чадварын индексийг эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц, засаглалын үр ашиг гэх дөрвөн үндсэн хүчин зүйлээр тооцож эрэмбэлдэг юм байна.
Уудам нутагт тархан байрлаж амьдардаг бидэнд, хүнсний зайлшгүй зүйлээ хангаад, гадаад ертөнц том хотод суугчдаас хол, халдвар авахгүй байх боломж бий.