Ардчилсан намын даргын сунгаа эхэллээ. Сунгаанд 250 сая төгрөг тушаасан нь тунаж үлдэхээр болдог юм байна. Намын удирдлагаа сонгох гэж байж гуравхан тэрбум төгрөг харамлаж байхыг бодоход их ядарч. Нэр дэвшигчдийг нь харахад их сохорч. Үүрүүдийн үгийг, тэдний хүслийг сэтгэлийг чагнасангүй, мэдэрсэнгүй, мэдрэхийг ч хүссэнгүй нь харагдлаа.
#улстөр
#нийтлэл
Монгол Улсын иргэн би үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж нэг хүний тухай яримаар, бичмээр, бүр сэтгэлээ илчлэх ч эрхтэй. Үүнийгээ ардчиллын буян гэж боддог. Ардчилсан намын биш шүү. Энэ үгээ хэлснээс хойш намайг уншдаг байсан хүмүүсийн үнэлэмж унах, босох нь дараагийн асуудал. Харин тэр хүний талаарх миний үнэлэмжийг нэг ч атугай хүн харж, түүхэнд үлдээсэй, үнэн бодит байдлыг дүгнээсэй гэсэндээ тэр.
#улстөр
#нийтлэл
Ардчилсан намынхан Их хурлаа хийж буйтай зэрэгцэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нэгэн чухал хуулийн төслийг сэм унагаж харагдлаа.
#улстөр
#нийтлэл
“Эрдэнэт”-ийн захиралаар ирэх нь, Уул уурхайн дэд сайд болох нь гэсэн уухичсан айдсын цаана ямар нэгэн сүр хүч, хэн нэгэн Жунайгийн хүсэл эрмэлзэл огт байхгүй. Гэвч түүнийг уриад ч байгаа юм шиг, хөөгөөд, эсвэл бүр жигшүүлэх гээд зохион байгуулалттай ийм мэдээ урсгадгийг нягтлалгүй хэвлэн нийтлэх нь өрөвдмөөр алдаа болж архивт үлдэж дээ.
#улстөр
#нийтлэл
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзлаа. Ажил хэргийн энэхүү уулзалтаар ипотекийн зээлийг 8 хувийн хүүтэйгээр үргэлжлүүлэх эрмэлзэл, эдийн засаг, нийгэмд хэр ач холбогдолтой байх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн.
#эдийн засаг
#нийтлэл
“Invest Mongolia Tokyo 2016” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Монголыг урилаа. Урилгадаа зөвлөмж “хавчуулжээ”. Тэр “хавчуурга”-аас юу олдсон гээч. Мэдээж олон “асуудал” олдсон. Ялангуяа барилга, дэд бүтцийн талаар, тэр тусмаа ипотекийн зээлтэй холбоотой маш ноцтой судалгааг зөвлөмждөө дурджээ.
#эдийн засаг
#нийтлэл