Өөрийгөө өөрчилье гэж бодсон ч дотоод тэмцэлдээ туйлдан огт үр дүнгүй явсаар өдийг хүрсэн бол энэ ном танд далдын учир шалтгааныг нь хэлж өгнө. Сэтгэлзүйн үүднээс маш тодорхой тайлбарласан буй. Хүн өөрийгөө хянадаг сэтгэл хөдлөл ба эрүүл ухаан хоёртой байдгийг сэтгэлзүйчид туршлагаар тогтоожээ. Жишээ нь, эрүүл ухаан турахаар шийдэхэд сэтгэл хөдлөл аль амттай шимтэйг ахиухан идэхийг санаархана. Энэ хоёр сэтгэл өөр хоорондоо зөрчилдөх боловч жолоодож чадвал хүссэн өөрчлөлтийнхөө зам дээр гардаг байна.
Орчин цагийн холбоо мэдээллийн технологи тэднийг дэлхийтэй зэрэгцүүлж харагдуулдаг ч уламжлалт оршихуйн өнгө гадрыг зассан төдий. Тэд хөвч тайгынхаа гүнээс гүнд нүүдэллэж, цаагаа маллаж, уламжлалт хэвшлээрээ амьдарсан хэвээр. Өв уламжлалаа хадгалан сэргээх үзэл санаа нэг талаасаа тэднийг хамгаалан тэтгэвч шинэчлэгдэн буй шинэ ертөнц хуучин уламжлал, үнэт зүйлсийг алхам алхмаар гадуурхан шахаж байдаг билээ. Ийм тэмцэл, үзэгдлийн уулзварт оршин байгаа цаатнуудын хувь заяа, хөвч тайгын гүн дэх хүмүүний соёлын бяцхан түүдэг юу өгүүлэхийг харцгаана.
Манайд сүүлийн жилүүдэд огцом амжилттай хөгжиж яваа үл хөдлөх хөрөнгийн арилжаанаас ч мундаг монгол залуус олноор төрж байна. Үеийнхнийхээ цагаан атаархлыг байнга дагуулж явдаг монгол реалторуудын нууцыг ч энэ ном танд нээнэ. Номыг “Үл хөдлөх хөрөнгийн агентуудад зориулсан” нь ийм учиртай. Гэхдээ дан ганц реалторууд л унших ёстой мэтээр ойлгох хэрэггүй. Ном бүхэлдээ хүн хоорондын харилцааны тактикийн ойлголтыг үгийн хүчинд урвуулан ашиглаж амжилтад хүрэх арга замыг зурагласан учир хүнтэй харилцдаг хэн бүхэнд онцын хэрэгтэй гарын авлага юм. Магадгүй таны тогтмол хэрэглэдэг “дархан мэх” ч бас багтсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэхүү ном нь үлгэрийн хэлбэрээр гол дүрийн охины бага насыг уран зөгнөлөөр дүүрэн, эгэл жирийн мэт боловч сэтгэл хөдөлгөм өсөн торниж байгаа тухай, том болох явцдаа баяр баясал, уйтгар гуниг, мухардал ба арчаагүй байдал, шаналал ба хүсэл мөрөөдөл, өршөөл наманчлал, түүнчлэн хорвоо ертөнцийн талаарх сониуч зан, эрэл хайгуул, амьтай бүхнийг хайрлах, өрөвдөх сэтгэл... гээд хүүхдийн оюун санааны ертөнц хэрхэн улам баяжиж байгаа тухай гарна.
Менежерийн ажлын бүтээмж гэдэг бол тухайн нэгж бүрт зарцуулсан цаг хугацааны үр дүн. Менежерийн бүтээмжийг гурван аргаар дээшүүлдэг. Ажлын хурдаа нэмэгдүүлэх, ажлынхаа үр дүнг сайжруулах, илэрхий үр дүнтэй үйл ажиллагаандаа илүү анхаарал хандуулах. Гол санаа бол гурав дахь буюу илүү үр ашигтай хэсэгтэйгээ түлхүү ажиллах. Өөрөөр хэлбэл хамгийн чухлыг нь барьж ав гэсэн үг. Жижиг сажиг асуудлыг аяндаа засаж залруулж болно.
Хуучин оны сүүлийн сарыг “ёолкдож” өнгөрөөдөг монгол уламжлал бий. Ёолк хэмээх энэ баяр цэнгэлийн дэг жаяг социализмын жилүүдэд хэлбэршин тогтжээ. Монголчууд 32 жилийн өмнө социализмаас татгалзсан ч ёолкыг нь аваад үлдсэн юм. Өнөөдөр бид байж болох бүх “хамт олон”-ы хүрээнд ёолк тэмдэглэдэг. Тавагтай хоол, хундагатай сархад нь хаа ч адилхан гэлээ зочид өөр учраас заавал тэмдэглэх ёстой гэж үзнэ. Аль ч ёолк азтан тодруулж, шилдгээ шагнадаг журамтай. Дэлхийд ховор ийм ёс Оросоос ирж нутагшаад өдгөө монгол уламжлал болжээ. Монголчуудын “ёолк” бол он солигдох мөч биш, тусдаа баяр юм.