NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Бие даах алхмууд: Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд өдөр тутмын дадал эзэмшүүлэх арга зүй

Тусгай хэрэгцээт хүүхэдтэй гэр бүл болон тэдэнтэй ажилладаг мэргэжилтнүүдэд зориулсан ширээний номыг ANA center Mongolia төвийн санаачилга, дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд эрхлэн гаргав.

Улстөрийн тогтолцооны сурвалж

Ардчилалын гурав дахь давалгаа болон либерал ардчиллын ирээдүйд сэтгэл зовнисон өнөөгийн байдал зүүн болон барууны үзэлтэн нарын төргүй байх тухай хий мөрөөдөл өнөөгийн хөгжиж байгаа улс орон тэдгээр хоосон мөрөөдлийн биелэлийг хэрхэн төлөөлж байгаа байдал
#чөлөөт цаг #нийтлэл

Britannica Ширээний нэвтэрхий толь

BRITANNICA ШИРЭЭНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ нь Encyclopdia Britannica-гийн редакцид бэлтгэгдсэн, хүний түүхийн мэдлэг, мэдээллийн гол салбарыг хамарсан үнэхээр сайн лавлах бүтээл болох Britannica Concise Encyclopedia-гийн монгол хэлээрх анхны хэвлэл юм.
#чөлөөт цаг #нийтлэл

ШИНЭ ЖИЛИЙН СОДОН БЭЛЭГ

Шинэ жил... Хүүхдүүд, томчууд хамтдаа догдлон хүлээдэг хөл хөгжөөнтэй баяр. Сарын өмнөөс хотын гудамж талбай, дэлгүүр хоршоо гээд үйлчилгээний газрууд шинэ жилийн чимгээ зүүж хэн бүхний нүдийг баясган сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Энэ баярын бэлтгэл их эртнээс эхэлдэг. Байгууллага хамт олноороо тэмдэглэх баяр наадмын хөтөлбөрөө одоо ярилцаж хаана, хэзээ гэдгээ товлодог. Энэ бүгдтэй зэрэгцэн байгууллагын шилдгүүд хийгээд хамтрагч түншүүддээ өгөх бэлгийн тухай яриа ч өрнөнө. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг бид ухаанаа уралдуулан, ам булаалдаж мэтгэлцэж маргалдсан ч эцсийн бүлэгт оргилуун дарс, мэндчилгээ хоёр дээр буудаг. Бас нэг нийтлэг зүйл нь байгууллагын логотой бал дэвтэр, аяга оосор. Эдгээр нь байгууллагын өдөр тутмын хэрэглээ мөн ч бусдын өмнө өөр компанийн лого гялалзуулж суух нь хэр оновчтой, зохимжтой хэрэглээ болох эсэхийг бодох л асуудал. ​Шинэ ондоо шинэ ололт амжилт, олз омог дүүрэн байхыг бэлгэдээд энэ жил урьд урьдынхаасаа өөр шинэ бэлэг сонгох боломж байна. ​​​​

Мэрриам Вэбстэрийн ХУРЛЫН ДЭГ

Парламентын горимуудыг судлан мэдэж орчин цагийн уулзалт, хурлын талбарт хэрэглэхийг сонирхсон хэн бүхэнд энэ ном өргөн агуулгатай, хэрэгжүүлэхэд хялбар, маш сайн боловсролын хэрэгсэл болох болно.
#чөлөөт цаг #нийтлэл

Үй Хуа ирэхийг амдуулан бичих нь

Мо Янийг цэрэгт элссэнээс яг арван жилийн дараа буюу 1986 оны хаврын эхэн сарын нэгэн орой Жөжянь мужийн Хайянь сумын шүдний эмч залуу голын эргийн навтгар байшинд Кафкагийн “Хувирал” туужтай “учирч” эхний өгүүлбэрийг уншмагцаа тогонд цохиулчихсан шиг мэдрэмж төрөхийн сацуу “Би ч Хятадын ахуй амьдралаа ингэж бичиж яагаад болохгүй гэж” хэмээн бодсон хүн бол хожмын нэрт зохиолч Үй Хуа юм. Шүдний эмч хийж өдөржин хүний ам руу өнгийж суух уйтгарт ажлаас нэгэнт залхаад байсан ба 19 настайдаа сумынхаа соёлын төвд ажилд орох хүсэлдээ хөтлөгдөн бичиж эхэлсэн тэрээр 1983 оны нэгдүгээр сард "Баруун нуур" /西湖/ сэтгүүлийн оны эхний дугаарт "Анхны дотуур байр" өгүүллэг нийтлүүлснээр зохиолч болох замд хөл тавьж, 12-р сард тухайн үеийн нөлөө бүхий "Залуус" сэтгүүлд "Тагтаа, тагтаа" өгүүллэгээ нийтлүүлсэн нь Хайян хошууны соёлын төвд ажилд орох эрхийг түүнд авч ирэв. Маогийн үхэл тэдэнд цоо шинэ, өөр нэгэн замыг нээж өгсөн нь энэ байлаа.