NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Зүрхэн судар

Би та нарын дотоод Буддад мэхийн мөргөе. Та нар өөрсдөө анзаардаггүй байж магад. Дотоод мөн чанар чинь Будда гэдгийг, ирээдүйд учирч болох нэгэн биш, аль хэдийн учирсан гэдгийг зүүдлээ ч үгүй явдаг байх. Бид бодь чанараас гарсан, мөн бодь чанарын зүг одогсод. Бодь чанар – будда хутаг бол альфагаас омэга хүртэлх амьдралын тойргийг бүхэлд нь агуулдаг.
#чөлөөт цаг #нийтлэл

Хятад мөрөөдөл

Миний бодлоор XXI зуунд өрнөж буй Хятад-Америкийн өрсөлдөөн мөрийтэй тоглоом гэхээсээ илүүтэй уралдаан наадам юм.

Үнсэлт

Гэгээн Валентины баярын содон сайхан бэлэг “Аугаа уран зургууд” уншигчдын гар дээр очилоо. Уран зургийг харах яруу найраг гэдэг билээ. “Аугаа уран зургууд” хэмээх энэхүү бүтээлд хүн төрөлхтний урлагийн охь дээж болсон шилдэг уран зургуудыг задлан тайлбарлахын сацуу тухайн зураачийн арга барил, зургийн зохиомжид дүн шинжилгээ хийж, бэлгэдэл түүхэн онцлогийг нь нээн харуулснаараа онцлог юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Төр улс цогцолсон нь

Израйль улс жаран жилийн дотор эдийн засгаа тавь дахин өсгөж, өнөөдрийн хөгжлийн өндөрлөгт хүрч чадсан түүх зөвхөн израйльчуудын зан чанарын онцлог, дайны талбарт шалгагдсан ажил хэрэгч чанар, эсбөгөөс геополитикийн тохиолдол төдий биш юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Норвегийн ой

Боинг- 747 онгоцонд сууж явсан тэр жил би гучин долоо хүрч байлаа. Онгоц нүүгэлтсэн борооны үүлсийг зүсэн Хамбургийн буудалд газардахаар доошилно.
#чөлөөт цаг #нийтлэл

Гадаад Монголын дотоод нууц

ХХ зууны Монгол Улсын түүх 1911 оноос эхтэй билээ. Монголчуудын тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх үйл явц 1915 оны Хиагтын гэрээгээр тасалдаж, Дундад Иргэн улсын нэгэн хэсэг болсон хэрэг явдал болон автономит эрхээ алдсан адармаатай он жилүүдийн түүхийг өгүүлэх дурсамж тэмдэглэл, судалгааны бүтээлийг хятад хэлнээс орчуулан ГАДААД МОНГОЛЫН ДОТООД НУУЦ нэртэйгээр эмхтгэн гаргав.
#чөлөөт цаг #нийтлэл