Мөнгөндалай

@mungundalai
153
нийтлэл
5,648,304
уншигдсан
4,130
сэтгэгдэл

Монгол хүнийг эх оронд нь хажиглана гэдгээ ил тод зарлагч Б.Пүрэвдоржийг огцруулах хэрэгтэй

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж саяхан телевизэд ярилцлага өгөхдөө монголчуудыг хажиглана, ад үзнэ гэдгээ олон нийтэд ил тод зарлалаа. Ад үзэхдээ бас хүнд суртал гаргана гэлээ. Тэрээр өөрийнхөө удирддаг байгууллагыг “Монгол Улсын үндсэний аюулгүй байдлыг хангадаг байгууллагын нэг ” гэж тодорхойлж хэлсэн.
#нийгэм #нийтлэл

Мандах наран зүгт зорчсон эко аялал-2

Дарьганга өмнөхөөсөө өөр болжээ. Жижигхэн энэ сум их хөлийн газар болсон нь илт. Нутгийн айлууд хашаа хороо барьдаггүй, гэрийнхээ гадаа аргал, хомоолоо овоолоод хаячихдаг байсан юм. Одоо их л сууриншиж, бас л жишиг хороололтой болж, ижилхэн өнгөөр жигдэрсэн хашаанууд ярайж байх юм.
#нийгэм #нийтлэл

Мандах наран зүгт тэмүүлсэн эко аялал

“Мандах наран зүгт нутаг минь байдаг юм. Маргах юмгүй тэнд дулаахан байдаг юм” хэмээн аяны урт замыг туулсаар Сүхбаатар аймгийн уугуул сэтгүүлчдийн баг нутгийн зүг хүлгийн жолоо залав. Зэгсний толгой бөхөлзсөн намрын налгар өдрүүд тал нутагт минь иржээ.
#нийгэм #нийтлэл

Жиргээ гэдэг жигтэй ертөнц

Твитерт нэгдээд хэдэн сар болж байна. Нэг ёсондоо жиргээчин болчихлоо. Энд ерөөсөө бичихгүй сэдэв гэж алга. Хөгжлөөр ирсэн бас нэг шинэ ертөнцөд хөл тавьснаас хойш тэдний нэг болоодохсон хойно нийтийн жишгээр ёсыг нь дагалаа. Ертөнцийн хуу­ль­тай л адил авах, гээх аль, аль нь энд байна.
#нийгэм #нийтлэл

О.Чулуунбилэг: Бүтцийн, санхүүжилтын, хүний нөөцийн гэсэн гурван том суурь шинэтгэлийг хийхгүйгээр аль ч намын шинэчлэл явцуу утгатай л хэрэгжинэ

Америкт улс төрийн менежментийн чиглэлээр суралцдаг энэ залуугийн блогыг хааяа уншихад сонирхолтой байдаг юм. Улс төрийн менежмент хэмээх шинэ мэргэжлээр Монголоос анх мэргэшиж буй О.Чулуунбилэгтэй хавар ярилцахаар тохирсон боловч сонгуулийн дараа ярилцъя хэмээн “бултсан”. Одоо нэгэнт сонгууль дууссан болохоор түүнтэй ярилцсанаа хүргэе.
#улстөр #нийтлэл

Залуусынхаа ард нуугдсан хуучцуул нь шинэчлэл хийж чадахгүй

Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын хувьд олон зүйлийг илчилж өглөө. Цаанаа зодолдож хэрэлдсэн ч хэдийнээсээ олон түмний нүдэн дээр хамтдаа маасайгаад сууж чаддаг хамт олонсог нам байлаа. Хэд хэдэн удаагийн сонгуульд дараалан ялагдсан нь харин тэдний үнэн нүүр царайг илчилж орхив.
#улстөр #нийтлэл