Туршлагатай улс төрчийн хувьд ИЗНН-ын дарга Батын Батбаатар салхийг хагалж “Одоо МАН, АН-аас бусад бүх нам нэгдэж сонгуульд орох цаг нэгэнт болжээ” гэж зоригтой зарласан. Тэр эхлээд гуйсан, тэгээд урьсан, харин энэ удаагийн 35 намын удирдлагуудын дугуй ширээний уулзалтаар цаг ирж нөхцөл бүрдсэнийг албан ёсоор танилцуулах байх. Ийм л улс төрийн том акц, нийгмийн хүлээлт, сонгуулийн халалт өнөөдрөөс эхэлж байна. 2024 оны УИХ-ын сонгуулийг ийнхүү албан ёсоор улс төрийн 35 нам албан бусаар эхлүүллээ гэж судлаачид харж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Оросын зүүн хязгаарт хийсэн албан томилолт, тэнд яригдсан төмөр замын тээврийн хөнгөлөлтийн тарифын асуудал олны анхаарлын төвд байсаар байна. Тэнд байсан сэтгүүлчийн хувьд бодит байдал яаж өрнөсөн талаарх мэдээллийн төгсгөлийг хүргэе.
#эдийн засаг
#нийтлэл
Авлигал бол АН, МАН ялгалгүй үүрлэчихсэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нэг их сүрхий “Ардчиллынхан төрд байсан бол арай өөр байх байлаа” гэж хуцах хэрэггүй. МАН хэтрүүлжээ гэж ч тавлах шаардлагаггүй. Аль аль нам нь адилхан адгийн шааруудаар дүүрсэн байсныг цаг хугацааны үнэн харуулж байна.
Сайн муу гэх үйлдлүүдийг нь харьцуулж байж л түүний талаарх бодит тодорхойлолт гарна. Тэр даварсан ч дагвын орон дээр очиж болохгүйгээ мэдэх үнэт зүйлтэй хүн. Наад зах нь ардчилалтай, чөлөөт нийгэм баттай орших ёстой гэсэн...
Малыг хөлөөр нь гаргаж зарахыг эсэргүүцээд байгаа хэсэг хүмүүс нь хот суурингийнхан бололтой харагдах юм. Малчид бол заръя л гээд байдаг. Хот суурингийнхны энэхүү эсэргүүцэл нь хотод махны үнэ өснө гэсэн өчүүхэн бодол. Малын үнэ өсч, кг-аар байна уу, хөлөөр нь байна уу гаргаад, гайгүй үнээр зараад эхэлчихвэл “Хөөе, та нарын хот доторх олон том асуудал чинь шийдэгдэнэ”.
Хаалттай байсан Монголын хилийг гадна тивд нээлээ. Нөхцөл байдал гадна дотногүй хүнд байгаа ч гарцаагүй хүндэтгэх шалтгаантай бүх хүмүүст дэлхийн арван зүгт нисэхийг нь зөвшөөрлөө. Эрсдэл үүрээд иргэний эрх чөлөөгөө дээдэллээ. Коммунист улс биш байхын гайхамшиг нь энэ. Хууль, дүрэм журамаа дагаад дэлхий рүү нис. Энэ бол лав л хоёр хөршид хориотой байгаа эрх чөлөө. Их газрын гүнд, хэт их хоёр гүрний дундах ардчиллын баян бүрд Монгол улс гэдэг нь өөрөө энэ юм.