Хангай

@khangai
59
нийтлэл
1,865,737
уншигдсан
683
сэтгэгдэл

Парламент байгуулагдаж, Ерөнхийлөгчийн албан тушаал бий болж, Засгийн газар танхимын зарчмаар ажиллах болсон нь

Парламент байгуулагдаж, Ерөнхийлөгчийн албан тушаал бий болж, Засгийн газар танхимын зарчмаар ажиллах болсон нь

Хийн хоолойг Ямалаас Монголоор дайруулах тухайд

Өнгөрсөн оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч В.Путин БНХАУ руу Алтайн чиглэлээр тавихаар яригдаж байсан хийн хоолойн оронд Монголын нутгаар дайруулан хоолой тавих асуудлыг судлахыг А.Миллерт үүрэг болгосон. Монголоор дайруулах маршрутыг “Хятадын түншүүд” сонирхож байгаа гэдгийг В.Путин Ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн гэж бичжээ.

Байнгын ажиллагаатай парламент үүсч төлөвшихөд түүний Тамгын газар чухал үүрэг гүйцэтгэсэн

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойд

Л.Хангай: Хий дамжуулах хоолой манай улсын нутаг дээгүүр баригдах төслийн ажил бодит биеллээ олоход чиглэгдсэн чухал алхам гэж хэлж болно

ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дамжуулан хий нийлүүлэх хоолой барих асуудлаар саяхан манай Засгийн газрын ажлын хэсгийнхэн Оросын “Газпром” НХН-ийн удирдлагатай хамтран цахим хурал хийж ажлынхаа явц, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тохиролцсоны дээр тодорхой баримт бичигт ч гарын үсэг зурав.

Л.Хангай: Монголоор дамжуулан хийн хоолой барих нь ашигтай бөгөөд аюулгүй гэдгийг ойлгуулах гэж бид их хичээсэн

Хийн хоолой бол УБТЗ-тай адил Орос, Хятадыг холбосон томоохон мега төсөл юм. Ер нь тус төмөр замыг ашиглалтад оруулснаас хойш гурван орныг хамарч бүс нутгийн нийгэм - эдийн засгийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлсэн мега төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Хий хоолойг барихад, дараагаар нь ашиглахад олон мянган хүн энд ажиллана. Хийн салбарт нэг ажлын байр бий болбол бусад салбарт 4-6 ажлын байр бий болно гэсэн тооцоо ч байдаг.

Л.Хангай: Монголоор дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхэлчихнэ гэж бодож болохгүй

Монголын ирээдүй энэ хоёр улсын хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаална гэдгийг юуны өмнө онцлон тэмдэглэмээр байна. Манай урд хөрш бол дэлхийн хамгийн том эдийн засагтай, хамгийн олон хүн амтай улс. Хойд хөрш бол маш их байгалийн баялагтай орон. Энэ хоёрын хооронд түүхий эд, аж үйлдвэрийн бараа зөөх нь манайд их ашигтай.