ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дамжуулан хий нийлүүлэх хоолой барих асуудлаар саяхан манай Засгийн газрын ажлын хэсгийнхэн Оросын “Газпром” НХН-ийн удирдлагатай хамтран цахим хурал хийж ажлынхаа явц, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тохиролцсоны дээр тодорхой баримт бичигт ч гарын үсэг зурав.
Хийн хоолой бол УБТЗ-тай адил Орос, Хятадыг холбосон томоохон мега төсөл юм. Ер нь тус төмөр замыг ашиглалтад оруулснаас хойш гурван орныг хамарч бүс нутгийн нийгэм - эдийн засгийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлсэн мега төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Хий хоолойг барихад, дараагаар нь ашиглахад олон мянган хүн энд ажиллана. Хийн салбарт нэг ажлын байр бий болбол бусад салбарт 4-6 ажлын байр бий болно гэсэн тооцоо ч байдаг.
Монголын ирээдүй энэ хоёр улсын хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаална гэдгийг юуны өмнө онцлон тэмдэглэмээр байна. Манай урд хөрш бол дэлхийн хамгийн том эдийн засагтай, хамгийн олон хүн амтай улс. Хойд хөрш бол маш их байгалийн баялагтай орон. Энэ хоёрын хооронд түүхий эд, аж үйлдвэрийн бараа зөөх нь манайд их ашигтай.
Юуны өмнө аливаа өндөр, дээд хэмжээний айлчлалын дараа “айлчлал сайхан боллоо” хэмээн санаа амарч тайвширч болохгүй, харин айлчлалын үеэр яригдсан, тохирсон зүйлүүдийг хэрэгжүүлэх их ажлын эхлэл гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
Мянган шоо метр хийг 100 км хоолойгоор дамжуулахад 2.5 ам.доллар байдаг. Хэрэв Монголын нутгаар төмөр замыг дагуулаад тавибал нийт мянга гаруй км үргэлжлэх юм. Одоо ашиглалтад орохоор яригдаж байгаа хийн хоолойтой адилхан жилд 38 тэрбум шоо метр хий нэвтрүүлнэ гэвэл манайд тэрбум орчим ам.долларын орлого орно гэж таамаглаж болно.
Чимид багшаараа их сургуульд ном заалгаж, Шүүх яам, Улсын Бага Хурлын Тамгын газар, дараа нь Улсын Их Хуралд хамт байж их юм сурсан даа. Багшийнхаа итгэлийг алдахгүй гэж хичээх боловч тэр бүр санаанд нь хүрэхгүй бас зэмлүүлнэ. Гэхдээ нэг их загнаад байхгүй, харц үйлдлээрээ дургүйгээ илэрхийлнэ.