Боломжтой нь нүүдлийн шувуу мэт дулаан оронд өвөлжиж, боломжгүй нь хорт утаандаа хахан цацан хавар болохыг өдөр тоолон хүлээж сууна.
Эдийн засаг, нийтийн засаглалын нөхцөл байдал ийм байхад МБ валютын нөөцөө багасган интервенц хийх нь нэг талаас боломжгүй, нөгөө талаас импортын хагас жилийн нөөцөө хангаж чадахгүй болно.
Монголд байгалийн баялгийн орлогыг шударга хуваарилахын тулд хуримтлал болон тогтворжуулалтыг хослуулсан сан байгуулах нь зүйтэй.
Монгол улсад 5G технологи одоо байгаа дамжуулах станцаас 10 дахин олныг барих шаардлага гарах учраас 4G-тэй харьцуулахад бараг 10 дахин их хөрөнгө оруулалт шаардана.
Төр засгийн өндөр албан тушаалаа ашиглан, гэмт хэрэг үйлдсэн, нийтийн хөрөнгийг хувьдаа завшсан хэн боловч хариуцлага хүлээх ёстой. Харин Монголд яригдаад буй ХБ, нүүрсний хулгай, Суруга компанитай холбоотой хэргүүдийг үйлдэгчид, төрийн өндөр албан тушаалтанууд хариуцлага хүлээх болов уу. Шүүх засаглал шудрага ажиллахад Монголын иргэд эргэлздэг болсон. Сонгууль хүртэл сунгаж байгаад, засгаа солигдохоор мартагдаж, бахь байдгаараа хулгайч нар нь жаргаад, хөдөлмөрлөсөн нь ядуураад л байх болов уу?...
“Танай өвөг дээдэс олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн. Энэ нь олон шашин зэрэгцэн оршиход ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж, эв эеийг сахиж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газрууд оршин байсан явдал гэрчилнэ. Ийм учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй.