В.Ганзориг

@ganzorigv
166
нийтлэл
2,839,271
уншигдсан
585
сэтгэгдэл

МОНГОЛ

“Уйгур хэлний утгаас нь үүдэлтэй Монгол гэсэн нэрээр 19-р зуунаас даун синдромыг Монголиод гэж европт нэрлэж эхэлснийг, уялдаа холбоог нь гүнзгий судлах шаардлагатай. Энэ нэршил, утгын цаана зориудын өс хонзон нуугдаж буй нь илэрхий” хэмээн Урадын Булаг гуай номондоо дурдсан байдаг.
#дауны хам шинж #монгол

Хариуцлагын хүрд

Буруу талдаа буюу баруун хүрдтэй болон хуучин автомашин, авто осол, замын чанар, жолоочийн хариуцлагагүй байдал, замын түгжрэл гээд их хотын амьдралын нэг том асуудлыг шийдэлтэй нь ярилцахыг хичээлээ. Нэвтрүүлгийн зочдоор Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын чиглэлийн ахлах мэргэжилтэн Э.Энхболд, “Paparazzi+Traffic Mongolia”фэйсбүүк группын админ, “Ланд Крузер эзэмшигчдийн клуб”-ын УЗ-ийн гишүүн Д.Содбилэг, нийтлэлч Д.Түмэн-Өлзий, “Автобиз” автомашины худалдааны төвийг үүсгэн байгуулагч, автомашин импортлогч А.Ганхүү нар оролцлоо. Синдикат ярилцлагын 45 дахь дугаарыг текст болон видео хэлбэрээр хүлээн авч уншиж бас үзнэ үү!
#замын түгжрэл #буруу хүрд

Эдийн засгийн вакцин

Цаг үеийн асуудлыг хөндөн бизнесийн холбоодын удирдлагыг урьж, цахимаар бэлтгэсэн Синдикат ярилцлагын 47 дахь дугаарын видео болон текст хувилбарыг та бүхэнд хүргэж байна. Нэвтрүүлгийн зочдоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Монголын Бизнесийн Зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн тэргүүн А.Билгүүн, Монголын Хөрөнгийн Биржийн захирал Х.Алтай нар оролцлоо.
#төр #хувийн хэвшил #эдийн засаг #коронавирус #төсвийн тодотгол #түншлэл #бизнесийн холбоо

Эв эе гэхдээ хувьсгал шүү. Аа бас эдийн засаг юм байна аа!

Төрийн гурван тэргүүний шинэ жилийн үгэн дээр иймэрхүү хальт дүгнэлтийг хоёр сар гараны өмнө хийж байв. Цагаан сараар манай гурвын хэлсэн товч үгийг шинэ жилийн үгтэй нь харьцуулахад сонирхолтой байлаа.
#ерөнхий сайд #ерөнхийлөгч #уих-ын дарга

Дэлхийн дижитал сэтгүүлийн "Нэтфликс" болно

МедиаТек (MediaTech) салбарт Монголдоо байтугай дэлхийд түүчээлж байгаа компанийг энэ удаагийн цувралаар танилцуулж байна. 2014 онд ганцаараа эхлүүлж байсан бизнес нь өнөөдөр дэлхий даяар хэдэн зуун мянган хэрэглэгчтэй болж, дэлхийн хамгийн шилдэг медиа корпорациудтай гэрээ хийсээр байна.
##4thindustrialrevolution #digitaltransformation #enation #emongolia #covid19

Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл

Цэцэрлэг, сургуульд явдаг та бидний хүүхдүүд шим тэжээлтэй, эрүүл, аюулгүй хүнс идэж чадаж байна уу, хүнсний аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, гал тогооны стандарт, эрүүл ахуй хангалттай байж чаддаг уу? Нэг хүүхдийн үдийн хоолны төсөв болох 1500 төгрөгөөр хүүхэд шим тэжээл авч чадах уу? Гол нь энэ 1500 төгрөг хүүхдэд бүтэн дүнгээрээ хоол болж хүрч чаддаг уу гэдэг асуултуудыг тойрон нэвтрүүлгийнхээ 74 дэх дугаарыг бэлтгэлээ. Зочдоор "Beyond Nutrition" төслийн санаачлагч, Монголбанкны хянан шалгагч Д.Ургамал болон Ц.Гэрэлчимэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, Хүнсний инженер О.Гал-Очир нар уригдлаа.
#үдийн хоол #сургууль #цэцэрлэг