Энхболдбаатар

@enkhboldbaatar
104
нийтлэл
4,212,675
уншигдсан
2,467
сэтгэгдэл

Эрээд олдохгүй, эцэст нь сонгохгүй “Нэрийн данс”

Тэтгэврийн бодлогод өөрчлөлт оруулахаар УИХ ажиллаж байна. Тогтоолын төсөлд тэтгэвэрт гарах насыг 2017-2020 он хүртэл эрэгтэйчүүдийнх 62, эмэгтэйчүүдийнх 58, 2020 оноос хойш 65, 60 байхаар тусгасан. Энэ асуудал олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэнтэй холбоотойгоор 1999 онд хуульчилж бий болгосон нэрийн дансны эрэл сурал болж эхэллээ.
#нийгэм #нийтлэл

“Тавантолгойн” гэрээний төслийг замаас нь буцаасны цаад шалтгаан

Тавантолгойн төслийг хэлэлцүүлэхээр Засгийн газраас энэ сарын 17-нд өгсөн материалыг УИХ буцаалаа. Яагаад буцаасан тухай хоёр төрлийн тайлбар Төрийн ордноос нисэв. Эхний тайлбарыг УИХ-ын дарга З.Энхболд өөрийн олон нийтийн сүлжээгээр түгээсэн. “Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрлийг нь аваагүй тул” гэсэн энэ тайлбарт олон нийт эгдүүцэж байна.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Оюутолгойн хувь нийлүүлэгчтэй байгуулах “Эвлэрлийн гэрээ”-нд юуг тусгах вэ

Засгийн газар Лхагва гаригийн хуралдаанаараа Оюутолгой ХК-ийн асуудлыг хаалттай хэлэлцэж, хувь нийлүүлэгч талтай “Эвлэрлийн гэрээ” байгуулахаар болсныг улаанбаатарчууд Ховдоос мэдэв. Энэ тухай баруун аймгуудад томилолтоор ажиллаж яваа УИХ-ын гишүүн С.Ганбаатар бүхнээс түрүүнд дуулаад, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл хийсэн юм.
#улстөр #нийтлэл

С.Баярын үлдээсэн “мөр” буюу В.Живовын өгүүлсэн “найрамдал”

Ерөнхий сайд С.Баяр 2008 оны дөрөвдүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийж ирээд Мардайн орд газартай танилцсан юм. Тэгээд тэндээсээ нисдэг тэргээр Чита мужийн Краснокаменскт очиж Приаргуны уул, химийн үйлдвэрийн нэгдлийн ажил байдлыг үзэж сонирхов. Энэ бол мөн оны зургадугаар сард болсон явдал.
#улстөр #нийгэм #нийтлэл

Засгийн газрын “зарж идэх” тактик

Засгийн газар Оюутолгой төсөл дэх төрийн мэдлийн 34 хувийг зарахаар шийджээ. Энэ нь өнгөрөгч баасан гаригт Уул уурхайн сайд Р.Жигжидийн УИХ-д өргөн мэдүүлсэн “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслөөс тодорхой боллоо. Төсөлд “ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр” гэсэн шинэ агуулга нэмж оруулахаар заажээ.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

“Алдаагүй боломжийн өгөөж” буюу Чингис бонд

“Яая даа байз, хөгжих юмсан” гэж бид хэчнээн ч жил санаашрав. Бодлого бодож, мөрөөдөж, хэрэлдэж хэлэлцэж, хөтөлбөр төсөл боловсруулж 20 гаруй жил тэлчиллээ. Үндсэндээ улс орон маань ямар байхыг цоо шинээр зураглаж эхлэсэн. Тулгуур төвүүдээ хөгжүүлье, аймаг, сумууддаа амьдрал залгуулъя, аж үйлвэрийн паркууд бий болгоё гэж зөндөө л ярьсан.
#эдийн засаг #нийтлэл