Оюутолгойн хувь нийлүүлэгчтэй байгуулах “Эвлэрлийн гэрээ”-нд юуг тусгах вэ
Засгийн газар Лхагва гаригийн хуралдаанаараа Оюутолгой ХК-ийн асуудлыг хаалттай хэлэлцэж, хувь нийлүүлэгч талтай “Эвлэрлийн гэрээ” байгуулахаар болсныг улаанбаатарчууд Ховдоос мэдэв. Энэ тухай баруун аймгуудад томилолтоор ажиллаж яваа УИХ-ын гишүүн С.Ганбаатар бүхнээс түрүүнд дуулаад, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл хийсэн юм.
Засгийн газар Лхагва гаригийн хуралдаанаараа Оюутолгой ХК-ийн асуудлыг хаалттай хэлэлцэж, хувь нийлүүлэгч талтай “Эвлэрлийн гэрээ” байгуулахаар болсныг улаанбаатарчууд Ховдоос мэдэв. Энэ тухай баруун аймгуудад томилолтоор ажиллаж яваа УИХ-ын гишүүн С.Ганбаатар бүхнээс түрүүнд дуулаад, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл хийсэн юм. Өчигдөр салбарынхаа ажил байдлын талаар хэвлэл, олон нийтэд мэдээлэл өгсөн Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Оюутолгойн асуудлыг шийдсэн гэж мэдэгдсэн гэсэн боловч, яг ямар ямар асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаар ярихаас татгалзав. Эрхэм гишүүн С.Ганбаатарын мэдэгдэлдээ дурдсанаар бол Засгийн газар Оюутолгой ХК-ийн татварын өрийг хэрэгсэхгүй болгож, буулт хийсэн байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, татварыг тэглэх нөхцлөөр Оюутолгойн хувь нийлүүлэгчтэй “Эвлэрлийн гэрээ” байгуулахыг Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд зөвшөөрчээ. Үүнийг тодруулахаар бид тус компаний Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Солонгод хандлаа. “УИХ-ын гишүүн С.Ганбаатарын мэдэгдлээс болж олон нийтийн дунд шуугиан үүссэн тул тус компаний холбогдох хүмүүс хэвлэлийн бага хурал хийнэ” гэж тэр хэлсэн боловч төдөлгүй больсон байв. Албан мэдээ түгээнэ гэсэн нь мөн л сураг алдрав.
“Эвлэрлийн” гэж ихээхэн ноцтойгоор тодорхойлсон гэрээ бичиг байгуулах хүртлээ үгтрээд байгаа Засгийн газар болон Оюутолгой ХК-ийн хоорондох үл ойлголцол чухам ямар цадигтайг товчхон сануулъя.
Татварын Ерөнхий газраас тус компанид тогтоосон 130 сая ам.долларын акт, анхны ТЭЗҮ-гээр батласан зардлыг 2.0 тэрбум ам.доллараар хэтрүүлсэн зэргийг 2013 оны хоёрдугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцсэнээр асуудал анхлан боссон. Чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биечлэн сууж, асуулт асуун ярилцаж, Ерөнхий сайд Н.Атанхуяг, Эдийн засгийн хөгжлийн болон Уул уурхайн сайд Н.Батбаяр, Д.Ганхуяг, “Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн захирал Ц.Сэдвээнчиг нар хариулсан. Анхны хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 4 тэрбум 425 сая ам.доллар байх ёстой байтал 2012 оны гүйцэтгэлээр зардлын хэмжээ 6 тэрбум 467 сая доллар болж, 47 хувиар өссөн байлаа. Тухайн оны 12 дугаар сарын 31-ны байдлаар дээрх нийт зардлын 2.0 тэрбум нь Монгол Улсад ноогдож, хүү нь 705 сая ам.доллар хүрсэн тооцоо гарсан юм. Хэдийгээр зардал хэтэрсэн ч гэлээ компаний гүйцэтгэх удирдлага менежментийн төлбөрийг 3.0 хувиар тооцон авсаар ирсэн, цаашид энэ төлбөрийг 6.0 хувь болгох тохироотой, мөн зардал цаашид ч нэмэгдэхтэй холбоотойгоор анхны хөрөнгө оруулалт нөхөгдөх хугацаа хойшилж, 2019 онд нөхөхөөр байснаа 2033 он болсон, Оюутолгойн нэрээр Рио Тинто нэмж 6.0 тэрбум ам.доллар босгоод, тухайн үеийг хүртэл оруулсан 4.0 тэрбум доллараа түүнээс суутган авч, 2.0 тэрбумыг нь төсөлд оруулах санал тавьсан зэрэг олон асуудал давхар давхар боссон. Айвенхоу майнз компанид анх Оюутолгойн ордын лицензийг шилжүүлэхдээ BHP компаний авч үлдсэн 2.0 хувь, хилийн цаана, хятадын нутагт Рио Тинтогийн барьж байгаа баяжмалын агуулах гэх мэтийн далд юмс ч ил болж байлаа. Оюутолгой ордын эргэн тойрны бүх газруудын лицензийг эзэмшиж байсан Entrée Gold компани, түүний хувь оролцоотой холбоотой будлиан ч үүссэн. Энэ бүхнийг УИХ-ын чуулганаар удтал ярилцсаны эцэст Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт 5 бүлэг, 15 асуудлаар чиглэл өгсөн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт өгсөн чиглэлүүд
УИХ-ын чуулганы 2013.02.01-ны нэгдсэн хуралдаан
-Компаний гүйцэтгэх удирдлагын багт, тэр дундаа Санхүүгийн хэлтсийн удирдлагад Монголын талаас төлөөлөл оруулах
-Санхүүгийн үйл ажиллагааны хяналт, оролцоо, ил тод байдлыг хангаж, Монгол Улсын Нягтлан болох бүртгэлийн болон санхүүгийн хуулийг мөрдүүлэх
-Дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоо, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх
-Менежментийн болон нөөцийн төлбөрийг дэлхийн жишгээс 2,5 дахин өндөр төлж байгааг цэгцлэх
-Зардал хэтрүүлсэн асуудалд харицлага тооцох
-Төслийн нийт өртөг 14,6 тэрбум ам.доллар болох байснаа 24,4 тэрбум ам.доллар болж, 9,8 тэрбум ам.доллараар өссөнийг хянаж, шийдвэрлэх
-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд анхны хөрөнгө оруулалт дуусч баяжмалаа гаргаад үйлдвэр ажиллахаар орлогоороо зардлаа санхүүжүүлээд явахаар тусгасан нь одоо банкны зээл болж, түүнээс Рио Тинто гаргасан зардлаа буцааж авах болчихсон байгааг залруулах
-Оюутолгой Монгол Улсын банк санхүүгийн байгууллагаар, Монголын банкин дахь дансаар үйлчлүүлж байх ёстой. Рио Тинто мөнгөө аваад зугтах ёсгүй
-Бүтээгдэхүүнээ зөөх авто замаа яаралтай барих
-Таван толгойд цахилгаан станцаа барих, үүнд Оюутолгой компани оролцох, тэндээс Оюутолгойг цахилгаанаар хангах,
-Оюутолгойн зэсийн баяжмалыг судлах хөндлөнгийн лаборатори байх, эсэхийг шийдэх,
-Монгол Улс зэс хайлуулах үйлдвэрээ барих техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээ ярилцах
-Орон нутгийн иргэд, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэж ажиллах
-Усны хангамж, үйлдвэрийн хог хаягдал, тоосжилтын асуудлуудыг говийн экосистемд хор холбогдолгүйгээр шийдэж, үйлдвэрлэлийн нөлөөлөлд өртөх хүн ам, мал амьтан, бэлчээрийн асуудлыг цэгцлэх
-Монгол болон гадаад ажилтнууд нэг төрлийн, нэг мэргэжлийн ажил хийж байгаа бол ижил цалин авах
Засгийн газарт чиглэл өгч байхдаа Ерөнхийлөгчийн онцолж байсан бас нэг асуудал бол өөрийнх нь томъёолсноор “дэлхий нийтийн төөрөгдөл” байсан юм. Монгол Улс л хууль тогтоомж, гэрээгээ хэлэлцээгээ зөрчөөд байгаа юм шиг ойлголт олон улсад тарж байгаа явдалд анхаарал хандуулахыг тэр УИХ, Засгийн газарт сануулсан.
Энэ нээлттэй нэгдсэн чуулганы дараахан Оюутолгойн хөрөнгө оруулагчид Hugo North ордыг ашиглах ТЭЗҮ-ийг 2014 он хүртэл хойшлуулсан юм. Дэлхийн хэвлэлүүд үүнийг “улстөрийн шалтгаантай” хэмээн тайлбарлаж байв. Тухайн үеийн Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайд нар хамтарсан тушаал гаргаж, ажлын хэсэг гарган Оюутолгой ХК-тай хэлэлцээ хийж эхэлсэн. Ажлын хэсэгт Засгийн газар Ерөнхийлөгчийн дээрх чиглэлүүд болон бусад асуудлуудыг хамруулсан 22 асуудлаар тохиролцох даалгавар өгсөн бөгөөд хэлэлцээний ширээнд хөрөнгө оруулагч тал найман асуудал дэлгэсэн юм. Өөрөөр хэлбэл, хэлэлцээгээр нийт 30 асуудал хэлэлцсэн гэсэн үг. Компанийн ТУЗ-д шинээр томилогдсон Монголын талын гишүүдийн оролцоотой ажлын хэсэг Лондонг зорьж, Рио Тинто компаний удирдлагуудтай уулзаад ирэхдээ асуудлуудынхаа 15-ыг шийдчихээд ирсэн. Үлдсэнийг Улаанбаатарт үргэлжүүлэн хэлэлцэн боловч дорвитой шийдэлд хүрээгүй. Мөн оны долдугаар сард Рио Тинто Оюутолгойн далд уурхайн ажлыг албан ёсоор зогсоож, 1700 ажилтнаа цомхотгосон бөгөөд үүнээс хойш жил гаруйн дараа буюу 2014 оны 9 дүгээр сард Монгол Улсын Татварын маргаан таслах зөвлөл 130 сая ам.долларын татварын актыг нь 30 саяынх болгож шийдсэн юм.
Энэ хугацаанд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, Хятадын эдийн засаг удаашран, манай улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 гаруй хувиар буурлаа. 2013, 2014 онуудын улсын төсвийн орлого тэрбум тэрбумаар тасрав. Шинэчлэлийн Засгийн газар ч унав. Асар хүндрэлтэй эдийн засгийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүлээн авсан юм. Тийм ч учраас нэн тэргүүний зорилт нь мега төслүүдийг хөдөлгөж, хөрөнгө оруулалт татах замаар эдийн засгийн удаашралыг сааруулах явдал байлаа. Үүнийгээ ч Ерөнхий сайд ил тодорхой хэлж, олон нийтээс үүрэн утасны мессежээр санал аван, Тавантолгой, Оюутолгойн ажлуудыг хамгийн түрүүнд шүүрсэн.
Хаврын чуулганы өмнөх өдөр Ерөнхий сайд “том төслүүдийнхээ гацааг гаргаж чадлаа” хэмээн мэдэгдсэн ч Оюутолгойн асуудлыг хэрхэн шийдэж буйгаа нууцлаад өнгөрсөн. Тэр “нууц” нь “Эвлэрлийн гэрээ” гэх хувилбар болох нь өчигдөр олон нийтэд тодорхой боллоо. Лав татварын өрийг “өршөөх”-өөр болж байх шиг. Өөр чухам ямар ямар асуудлыг уг гэрээгээр хэрхэн тохиролцохоор “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд эрх олгосон нь тодорхойгүй хэвээр үлдлээ.
хариуцлага
Гана
baasan
Энэ пацан тархи угаах хэрэгггүй:
Зочин
Зочин
Зочин
Зочин
Jamts
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ТАТВАР ГЭДЭГ ТОМ МАНГАА
Зочин
sodon
хөөрхий
д тэмүүжин
Зочин
Зочин
Зочин
Зочин