Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын зохиол бүтээлүүд нийгмийн ухамсрыг сэрээж, хүн зонд сэтгэлийн боловсрол олгож, өнгөрсөнтэй амь бөхтэй зууралдаж буй бүхнийг элэглэн шүүмжилж, нийгмийн дэвшилтэт шинэ хүчний дуу хоолой болж оюун сэтгэлгээний эрх чөлөөг тунхаглан цаг хугацааг эрхшээн оршино гэдэгт итгэлтэй байна.
Дарга болохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй нөхдийнхөө хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтар. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч, гарааныхаа зураа дээр тэмүүлж байна. Намаа самарчихаад ард олноо ялалт өгсөнгүй гэж буруутгах атгаг санаа аль ч намд харш.
Хүний зөвхөн ходоод өлсдөггүй бас цаана нь өлсдөг юм байна.
Хорлон сүйтгэх санаархлыг олны өмнө шүүж, баримтаар ил тод нотлохгүй бол нэгд Ерөнхийлөгч ба Энхболдын гавъяа бүдгэрэх гээд байна.
Гэрээ буулгаж, олон ачилга хөсгөнд тааруулан хувааж, хөнгөхнөөр ачаад нүүдэг, нутаглах газраа очмогц хэдхэн хоромд түвэггүй барчихдаг, тийм авсаархан тохилог дулаахан угсармал нэн эртний оромж сэтгэсэн ухааныг “гайхалтай монгол дизайн” гэж үнэлдэг гадаад эрдэмтэдтэй учирч баясаж явав. Зөөврийн оромжийг хамгийн хөнгөн, дулаан, тохилгоор сэтгэсэн дизайн бол монгол гэр гэх ойлголтод эдүгээ дэлхий даяар хүрсэн нь магтуулах юмаар хомс бидэнд таатай сонсогддог.