Баатарлаг догшин дүртэй эх орончид уул усныхаа онгон дагшин шүншгийг сэвтүүлэхгүй гэж архирч, дүрэмдээд, хөрөнгө оруулагчдаас авилга нэхдэг. Авилга өгсөн бага гарын хөрөнгө оруулагч орж ирээд ажлаа эхэлмэгц орон нутгийн эрх баригчид дээдсээ дуурайж хахууль авахаар “эзлэгдлээ устлаа” хэмээн харанхуй малчдаа тэмцэлд босгодог. Дээр нь төмөр хас сахиустнууд нэмэгдвэл өнгөрөө.
#нийгэм
#нийтлэл
Багш эмч нарын хоёр том арми олон жил дэндүү элэг бариулсан. Тэдний цалин хөлсийг нэмэх мөнгөгүй гэх эрх баригчдын ухуулга бол заль мэх.
Орос Япон хоёр Монголыг булаацалдаж Халх голд түншилцсэн гэж дэлхий нийт үздэг. Энэ мөргөлдөөнийг ганцхан улс өөрөөр ойлгодог. Тэр улс нь Монгол.
Оросуудыг өмөөрөхдөө монголчууд галзуу. Яаж ч мэднэ. Тиймээс “Улаан орос” нийтлэлдээ би орос эрдэмтдийн судалгаа, орос алуурчдын тайлан, орос сонины зах цухаас эшэлбэл оросуудад үнэнч монголчууд тогтож хайрлаж юу магад агаад хал балгүй гэж болгоомжлов.
Бичсэнээ сайтад тавихаар уншсан хүн намайг буруу зөнөлөө гэж элдвээр доромжлох болжээ. Зөнөхийн хувьд зөнөх нас минь аль эрт өнгөрсөн. Урт насалсан маань буруу болоод байна. Бичсэнээ уншихаар зөнөөгүй хүн шиг өөрт санагддаг нь миний буруу өтлөлтийг дэвэргэж буй чөтгөрийн дохуу юмсанж.