Ковид-19 сунжирвал хэдэн мал минь голд орж магад. Зуд болбол 70 сая малд нэг өдөр тавьж өгөх хадлан тэжээл хэдий анзайны байх вэ? 70 саяын ганц өлссөн борлон нэг боодол өвсийг дор нь идчихнэ. Дахиад өгөх өвсгүй бол борлон үхнэ. 70 саяыг тэжээх боломжгүй. Бурхан тэнгэр хангай дэлхий л хэдэн малыг минь нөмөртөө онд оруулдаг. Мал сүргээ аврах аятай пээдийх гишүүд бол инээд хүргэхээс цаашгүй.
Ардууд үндэсний баяртаа цэнгэж байснаас бус ардын хувьсгал гэгч хуурамч ухуулгыг дотроо тоодоггүй билээ. Наадмаараа хурд, бяр, уран мэх, цэц мэргэнээ сорилцож явснаас бус аль нэг цус асгаруулсан ялалтыг магтан дуулж, улс төржих гэж цугларч байсангүй.
Таван толгойн нүүрсээ төмөр замаар бүү тээвэрлэ гээд орос олигархиуд шивнэснийг Х.Баттулга мэтийн манай хүрэн бөөртүүд төрийн нууц гээд хав дардаг. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж томорч буй нь ийм учиртай. Архивт үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах зориггүйдээ “өргөн нарийн цариг” гэж маанаг монголчууд талцан маргаж буйгаар дотоод гадаадад ойлгуулж, ард түмнийхээ нүүрийг хулчгар Төр засаг нь хөөддөг гээд ойлгочих.
Би орос ахыг хун шиг цагаан ч гэхгүй, хэрээ шиг хар ч гэхгүй, шаазгай шиг алаг гэнэ.
Сонгуулиас сонгуульд хэрэлдэх булаацалдах зодооны дөрвөн жилд наадам хорслоо тайлах бас нэг сэдэв болсон нь харамсалтай. Хүннү гүрний, эзэн Чингисийн их Монголын, 1911 оны тусгаар улсаа тунхагласны, Ардын хувьсгалын, Ардчиллын гээд энэ бүх ойг миний чинийхээр хуваах ямар ашигтай юм бэ?
1960-70-80-иад оны зохиолчдын дундаас арай дээр нь С.Эрдэнэ гуай мэт балчир насанд минь бодогддог байв. Дэлхийн тэргүүний уран сэтгэлгээтэй мөр зэрэгцсэн нь ганц тэр эрхэм л явсан.
#нийгэм
#нийтлэл