Түм буман хэлмэгдэгчдийнхээ өвдөгт мөргөе. Хилсээр цаазлуулсан та нарыгаа далан жил “дайсан” хэмээн ясыг тань тоншлоо.
#нийгэм
#нийтлэл
Нүүрсээ угааж экспортлоогүй нь бидний буруу бус манай түүхий нүүрсийг хямд авч шулах хятад хорон санаа гэдэг суртал дэврээсэн. Хөршийнхөө дургүйг хүргэж өдөхийн оронд нүүрсээ өөрсдөө баяжуулаад хорон санааг нь даваач. Дор дороо олз хайж шоргоолж шиг язганасан хятадуудад манай түүхий нүүрс хил давмагц бизнес бололгүй яахав.
Ялтан эсэргүү хоёр өөр. Эсэргүү бол дайсан. Ялтан бол алдаж эндсэн хоригдол. Хамтрагч нараа хорлон сүйтгэгч болгох гэж гүжирдэхээс сийхгүй гадны гар хөлийг Төрийн өндөрлөгт залах аюултай. Яадаг вэ гэвэл буурай үндэстэн хэзээ ч өндийхгүй дарлалд унадаг. Боловсон боолчлолыг сөрвөл хэлмэгдүүлнэ. Үүнийг мэдэрсэн Бат-Үүл эмзэглээд байх шиг.
Монголчууд нэр хугарахаас үхэтлээ айж, нэр хугарснаас яс хугараасай гэж залбирдаг байжээ. Жудагтай л үндэстэний сургаал даа.
#нийгэм
#улстөр
Хөрөнгө мөнгөнд хэт шунагчид томилсон эзнийхээ хүүхэлдэйд дуулгавартай хувирдаг авъяастай. Дайтахаас өөр гарцгүй болсон мэт баяжихын төлөө амиа дэнслээд байна уу моньднуудаа. Ганцаараа, эс чадвал бүлгээрээ баяжих алалцаан.
Нотолгоогүй ялын тогтоолууд дахин бичихэд түлхлээ. Гүжрийг үнэн, үнэнийг гүжир болгодог мурианд мэхлэгдсэн масс мөд сэхээрнэ. Үр хойчдоо санаа чилэхгүй нүд аних цаг айсуй.