Доржготов

@dorjgotov
320
нийтлэл
10,110,144
уншигдсан
12,817
сэтгэгдэл

Дөнгөж цухуйх үүлс

Энгүй тэнгэрийн хишгээр газран далайн ногоо сад тавьж, ганц гэрүүд айлсаж, хүүхэд багачуудын хөл газар хүрэхгүй хөөрч, нийлсэн ижил буруу мал сүрэг майлалдан шуугилдаж, ганц гэрийн жожиг ноход архиралдаж уулзав. Ногоонд цадсан мал гаднаас холдохгүй, айлссан хөршүүд мал сүргээ ээлжлэн хариулж, малчдын зав, жаргал хоёр зэрэг буулаа.

Хөөрхийс

ХХ зууны туршид шинжлэх ухаан технологийн ололт нэвтрээгүй тийм бөглүү хязгаар бөмбөрцөгт үлдээгүй. Энэ өнцгөөс харвал Монголын 1921-1990 оны өөрчлөлт Зөвлөлтийг дагаагүй бол заяахгүй үсрэлт гэдэг туйлшрал биш биз? Орос ах туслаагүй аваас Монгол хувьсгалын өмнөх балчигтаа живсэн гэдэг эргэлзээтэй бус уу? 70 жилийн манай ололт буюу орос ахын тусламж маань ХХ зууны шинжлэх ухааны нээлтийн “бум”-аар дэлхийд хаа сайгүй дэлгэрсэн, маниус шиг онгирох зохимжгүй ердийн алхам бус уу? Их гүрнүүдийн хүчирхэг тэлэлтээр жижиг буурай яс үндэстэн энэ хугацаанд ийм анзааны алхам бүгд дор бүрнээ хийчихсэн юм биш үү?

Зуун дамнасан гажиг

(Хуучин бичвэрээ найдвар төрүүлсэн шинэ үедээ толилуулъя)

Үүлэн чөлөөний нар

Ерөнхийлөгч хэн болох нь гол бус хэдэн төслөө л хөдөлгөөсэй гэсэн нэг буурайн 3 саяынхаа төлөөх залбирал шүү гэдгээ хэлье.

Муу нэрт 76-н тэнэг минь

Хэлмэгдэл- хөндүүр сэдэв. “Улаан орхимжны давлагаа” роман, “Тэнгэр дуугарахын өмнө” туужийнхаа араас бас нэг навтраг эрээчиж үлдээх хүсэл зовооном. Тэнхээ даанч барагджээ. Тонилох надад уг нь хэрэггүй л дээ. Хойчоо л бодсон юм. Ядуу хүн харамсалтай. Мэхлэгдсэн ядуу ард түмэн бүр ч гунигтай.

15 дахь нь Сү.Батболд уу?

Оюу толгойн гэрээ батлагдсанаас хойш Сү.Батболд Ерөнхий сайд болж, тус гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бараг 50 хувь бууруулах, Монголын талын авах-суутгах татварын хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлэх өөрчлөлт оруулсныг мушгин буруутгаж, гадаадын шүүхэд өгчээ гэж гомдолложээ. Эдгээр тоон үзүүлэлтүүдийн үнэн худлыг би ч тулгаад магадалчихаж дөнгөмөөр. Гар утаснаас салдаггүй хүүхдүүд бол шилэн данснаас бүр ч түвэггүй шалгачих биз. Ийм ойрхон худал хэлэхгүй гэх үүднээс Сү.Батболдын мэдэгдэлд итгэх үндэс байна. Гэхдээ юутай ч шалга. Одооны эрх баригчид горьгүй.