Ардчилал нурвал Бат-Үүлийн амжуулсныг хэн ч булаацалдахгүй. Энэ өнцгөөр харвал Бат-Үүл ардчиллын бүх өөрчлөлтийг сэдсэн этгээд мөн нь нотлогдоно.
Кирилл үсэг хаях орос ахаас холдуулах хорт бодлого гэх явцгүй мулгуу ил бялдуучлалаа өдгөө аргагүйн эрхэнд нуугаад, юутай ч цаг хожихоор латин үсэгт шилжихэд 2030-2040 он хүртэл үргэлжлэх маш түвэгтэй ажил ундарна гэж Академийн ерөнхийлөгч баахан шалтаг тоочив. Дургүйд хүчгүй. 2030 гэвэл 12, 2040 гэвэл 22 жил. Ганц кирилл ч бус, гол нь үеэ өнгөрөөгөөд хэрэггүй болсон бүхнээсээ хагацаж тэвчихгүй үхэн хатан зууралдсанаар хөгжлийн хурд саарч, эрч хүч суларч буйг эрдэмтэд маниас илүү мэднэ.
Надад бардам хэлэх үг байна. Юу гэвэл цөмийн эрчим хүч манайд У.Хүрэлсүхийн сонгуульт 6, МАН-ын эрх барихад үлдсэн 2 жилд лав бүтэхгүй. Тиймээс энэ хэлэлцээрт гарын үсэг зурах тэдэнд толгойн өвчин биш. Тэгээд ч эрчим хүчээ, биднийг элэг барьж, хаа ч байхгүй өндөр үнээр шахах гэж хорхойсогч орос магнатууд эрчим хүчний ямар ч эх үүсвэр Монголд барихыг багачуудын яриагаар ёстой зөвшөөрч харагдаач. Хөршийнхөө санааг хангах буянтай ч өөрөө хоосон гуяа ганзгалж ирэх-магтах айлчлал мөн үү.
Хошин мэдрэмж бол муугаас сэрэмжлэх дархлаа. Хувь хүн болоод нийгмийн хөгжилд харш зуршлаа нийтээр хүчтэй жигшвэл том үсрэлт болно гэж итгэсээр амьдрав.
Гүтгэлэг улстөрд далдын давшгүй хүч болсонд эмзэглэсэндээ бичих юм. Хийрхүү жагсагчдын хараал цус харавмаар. Миний цус харвах-юу ч биш. Ёс зүй бол барагдашгүй цэнэг, мөнхөд хөтлөгч луужин шүү. Ганц хонолгүй илэрдэг худал мэдэгдлүүдийг уухайлдаг харанхуй масс гол буруутан гэдгийг эцэст нь онцолъё.
Шүтэж буй “хувьсгал” гэгч “бурхан” чинь өвөө эмээ нарын чинь яргалагч байсан юм шүү. Энэ ов мэхийг тайлахад хялбар. Эхлээд монголчуудыг бурхангүйчүүд болгох. Дараа нь бурхангүйчүүдийг “хувьсгал” гэгч хийрхлээр солиоруулж, удам судрынхаа үнэт зүйлсийг дээдлэх ой санамжгүй боолоо болгох. Ердөө л энэ!