Мөнгө олох олон үлгэр дунд үлгэр биш ганцхан бодит төсөл бий. Тэр нь Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр зам. Энэ төслийг хувийн компани тендерээр аваад 2012 онд ашиглалтад оруулахаар шамдан зүтгэтэл гадны хатгаас, Засгийн сүрээр сайд Женко эз дийлж эзэгнээд замхруулсан.
#улстөр
#нийтлэл
Албан контор гэмээр гэрт аавыгаа налаад сууж байхдаа би өртөөний машин өнөө шөнөдөө битгий ирээсэй гэж зөндөөн залбирав. Өртөөний тэрэг ирэхгүй бол би аавтайгаа энэ гэр-конторт хонохгүй. Таньдаг айлдаа очоод аавынхаа хүзүүгээр тэврээд унтана. Нэг шөнө ч гэсэн гэрээ санасан надад мянган лан. Санасан сэтгэл тэвтээх хамгийн гол хүн ээж боловч аав минь бас л эрхэм аж.
Ялагдаж үзээгүй коммунист, баригдаж яваагүй хулгайч МАН-маажвал МАХН, нүүрсний 40 ихнаядын хулгайгаа ЖДҮ-гийн хулгай шигээ башир аргаар замхруулна гэж жагсагч залуус егзөр тэмцлээр төөнөх нь олзуурхам. Эрх баригчдын луйвар хулгайд цөлмүүлж, үнийн өсөлтөөр хоосорсон хүн ам залгамж халааныхаа зориглолыг уухайлах нь өширхүү. Хэнэггүй монголчууд 40 ихнаядыг тоолж үзээд, цочирдсондоо төлүүлнэ гэж сарлагтвал ч үр дүн шүү. Тэглээ ч 100 жилийн чекист нам хулгайгаа сэгсрээд ялнаас сугарах нь дамжиггүй. Нэрсээ зарладаг хулгайчид гэж байх уу.
Хогоо зам талбайд хаяж, шүлсээ байшин хашаа руу нулимж, нусаа өөдөөс нийж, улаан гэрлийн эсрэг ухаангүй дайрагч нарт шаардлага тавиад үз. Ад болно.
Хуулиа яс баримтлахгүй аваас уршиг нь барагдашгүй хортойг дээр доргүй мэдэрч эхлэх шиг. Үсрэнгүй хөгжилд хүрсэн орнуудын хуулиа ягштал мөрддөг жишгийг анзаарсан монгол залуус хуулиа хатуу дагъя гэж уриалж байсан нь хэдэн жилийн өмнөөс олонд анзаарагдсан.
#улстөр
#нийтлэл
Хөл хорионд орлогогүй гуриатсан иргэд коксжих тонн нүүрс 500-600 доллар хүрснийг сонсоод төмөр зам гацаагчдыг олж сэгсэрье гэж хуйлрахад тэвдсэн зарим золтой “орос гацаасан” гэж ам алдсангүй. Ер нь дөхсөн. Дружба-найрамдал вирустээгүй ч ковид-19 утсан чинээ улаан гол гогдчихов.