Хөндөхөд эмзэг сэдэв тул олонтаа эргэж хургалаа. Ястнуудын үл ойлголцлыг хөндөх хүсүүштэй сэдэв биш.
Найрамдал-дружба гэх үгийг модон жорлон дээрээ томоор бичдэг болсон гээч.
Татвар төлөгчдийн мөнгийг хуурайлж, хүн амаа хоосруулагч хүнд суртлын авилгажсан нүсэр аппаратыг цомхон чадварлаг болгохгүй бол Монгол модоо барина.
Нутгархах битүү өрсөлдөөний урхгийг нийтээр мэдэрч жигших байтугай түүхийн мухраас “байх ёстой үнэт нандин өв” гэж дээдэлдгээс гай хөө нь дархлагдаад удам дамжин мөнхөрчээ. Өөрөөр хэлбэл бид яс үндэс, нутгархах зуршилдаа дөрлөгдсөөр өдгөөтэй золгов.
Дарга болохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй нөхдийнхөө хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтар. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч, гарааныхаа зураа дээр тэмүүлж байна. Намаа самарчихаад ард олноо ялалт өгсөнгүй гэж буруутгах атгаг санаа аль ч намд харш.