Ардчилсан намын даргын сунгаа ширүүсч, өрсөлдөгчид өдгөө таван сумаа нэг нэгээр нь сугалан өөд өөдөөсөө харвахад бэлэн болжээ. Зи даргын багцалж барьсан таван сум шиг нэг хуйнд хэзээ ч нэгэн зэрэг багтах боломжгүй таван өөр эрх ашиг тэнд явааг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон хэрэг.
#улстөр
#нийтлэл
Ардчилсан нам шинэ даргаа яг сонгодгийн даваан дээр хэзээ мөдгүй ажлаа өгөхөө хүлээж суусан З.Энхболд дарга гэнэт гарч ирээд сонгогчид буюу гишүүдийнхээ 15 хувийг шууд “блок” хийж орхив
#улстөр
#нийтлэл
Адил тэгш баян байх хүсэлтэй ч араас нь хэчнээн хөөцөлдөөд бүтэшгүй энэ мөрөөдлийнхөө хонзонд адил тэгш ядуу байхыг шударга зарчим гэж ойлгосон ард түмэнд баялгаа барьцаанд тавьж авсан зээлээ бас л бүгдээрээ хувааж идэх нь таалагддаг аж. Олон жилийн турш учраа ололцож ирсний хувьд МАН ард түмнийхээ аашийг арай илүү гадарлана.
#улстөр
#нийтлэл
Сүүлийн 15 сарын хугацаанд зах зээл дээр зэсийн үнэ 40 хувиар өсч, 2016 онд тонн нь 4870 ам.доллар байсан үнэ 7000 ам.долларт хүрсэн нь цаашдаа 2018 онд ч хадгалагдахаар байна. Энэ нь зэсийн үнэ өссөн үеийг ашиглаж, ирэх онд олборлолтоо, экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн дохио юм.
#эдийн засаг
#зэсийн үнэ
Энд “сэтгүүлч, хэвлэл мэдээлэл” гэсэн нэг ч үг байхгүй. Эрүүгийн хуульд манай салбарыг ажил мэргэжлийнх нь үүднээс тусад нь ангилан онцолж, зүйл заалт зориулан ялласан нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Анх Засгийн газраас орж ирсэн төсөлд бол байсан юм шүү... Автор нь ч удалгүй өөрөө гараад ирсэн л дээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд намынхаа даргыг нэр дэвшүүлсэн ч энэ удаад жилийн өмнөх ялалтаа бататган хамгаалж чадаагүй МАН үүнээс үүдэн дотроо хөдөлгөөнд орж эхэлснийг бүгд л харж буй.
#улстөр
#нийтлэл