Стратегийн аюулгүй байдлаа Иран өөрөө өөртөө хангачихсан, гэхдээ 20 жилийн урт хугацаа зарцуулсан, олон сая хүний амиар бүтсэн байж магадгүй бол одоо Египет тэр түүхийг давтах шаардлагагүй, давтах ч нөхцөл үгүй, исламистуудаасаа эгнэгт салж авбал тэр стратегийн аюулгүй байдал нь аяндаа хангагдлаа гэсэн үг ээ!
Миний ойлгож байгаагаар Хятад улс гэв гэнэт хил хаасан явдал байхгүй. Хил хаах шалтгаанаа нөгөө талаас хэлж ойлгуулж байсан байх. Ямар нэгэн байдлаар бидэнд мэдээлэл өгч байсан. Тэгэхлээр гэнэт хил хаагаад хоёр улсын харилцааг хүндрүүлсэн явдал байхгүй гэж харж байна.
Монголчууд гэж ийм нэг жижиг атлаа бас аугаа үндсэнтэн байдаг юм байна, тэд маш чадварлаг, маш хичээнгүй, маш хэрсүү, эрүүл чийрэг улс хэмээн үнэлэхийг хоёр чихээрээ сонсож сууна гэдэг сэтгэл огшоосон хэрэг шүү дээ. Ялангуяа Иракт хамтран алба хашсан НАТО-гийн офицер польш хурандаа бүр бахархалтайгаар яриад байсан гээч. Энүүхэндээ гэж хэлэхэд Монгол-Польшийн орчин цагийн бат бэх харилцааны нэг үндэс нь Иракт хамтран энхийг сахиулж байсан тэр түүх байсан юм биш үү? Аззаяа гэх тэр түрүүч түүхэн гавьяатай шүү.
Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалтай холбогдуулан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаа анхны бүрэн эхээр нь толилуулъя.
Ганц л зүйл дутдаг, одоо ч дутаж байна. Ард түмэнтэйгээ, бүр маш тодорхой хэлбэл эдийн засгийг хөдөлгөгч хүчин болох ажиллагсад (ирээдүйн ажиллагсад!), ажил эрхлэх насны жирийн иргэдтэйгээ ямар ч төр-засаг, Ерөнхий сайд ажиллаж ирсэнгүй ээ. Тэнгэрийн, агаарын юм яриад, эсвэл эдийн засгийн ном зохиолд заасантай л ажиллаад иржээ.
Монгол дээл өмсөөд хэд хэдэн удаа мэдэгдэл (бараг мэдээжийн) хийчихвэл дараагийн сонгуулиар бат гэсэн итгэл үнэмшилтэй нөхдөд хандаж, бас тэдний араас жирийлгэж яваа, зуузай холбох хүсэлтэй хэдэн зуун (мянга хол давна даа) нөхдөд хандан энэ хэдэн мөрийг тэрлэв.