Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Сонгууль миний дуранд

Улс үндэстнээрээ бултаараа наадмаа хийж, баярлаж цэнгэж байгаа энэ үед огтын тайлбаргүйгээр нэг цогц зураг сонирхуулъя гэж шийдлээ. Гэхдээ энэ бол хилийн чанадад суугаа олон мянган монголчууддаа зориулж байгаа зурагт нийтлэл болно.
#улстөр #нийтлэл #photo

Дэлхийн эдийн засгийн сорилт

Нүүрс, зэс зэрэг түүхий эдийн үнэ уналттай байгаа үед эдийн засгийг сайжруулах, санхүү мөнгөний cалбаpыг эрүүлжүүлэх явдал шинэ УИХ, шинэ Ерөнхий сайдын нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал мөн. Худалдааны гол түнш–өмнөд хөршийн эдийн засгийн бууралт манайд толины ойлт аятай нөлөөлсөн.
#эдийн засаг #нийтлэл

Удо Б.Баркманн: Монгол дахь ардчиллын 25 жилийн ой Монгол Улс бүс нутаг дахь ардчиллын үлгэр жишээ мөн үү?

Германы Мюнхен хотноо мөнөөхөн зохиогдсон Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд германы нэрт монголч эрдэмтэн түүхч Удо Баркманн илтгэл тавьсаныг дор толилуулж байна.
#нийгэм #нийтлэл

ТРАМПЫН БУХИМДАЛ БА МОНГОЛЫН БООЦОО

Америк, Оросын ойртолтод хятадууд эмзэглэж эхэлжээ. Хятадын сошиалд “Номын хуудас эргүүлэхээс хурдан Орос улс нүүр царайгаа өөрчилдөг! Хятад улс Украинд үзүүлэх дэмжлэгээ эргэж тодруулах ёстой юу?” гэсэн гарчигтай нийтлэл тавигдсаныг хятад судлаач доктор Х.Баатархүү гярхай олж харсан. Миний хувьд ч Хятад-Оросын харилцаанд Трамп сэв суулгаж, олон улсын худалдааны дайндаа Хятадыг ялахын тулд түр зуурын тоглолт хийж эхэлсэн болов уу гэсэн дүгнэлт хийж байна. Хятад нь Оросоос зай бариад эхэлбэл Трамп Орост ухралт хийснээсээ долоон дор юм болно. Трамп хоёр тоглолт зэрэг хийж байна. Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа АНУ-аас худалдан авалт хийх маягаар Европоор гүйцэлдүүлэхээр шахаж байгаа нь Европыг улам ч морин дээр нь мордуулчихсан байх магадлалтай. Энэ талаар тодруулахаар АНУ-д амьдардаг номын садан, хятад судлаач Д.Болдбаатартай харилцан ярилцсанаа дор буулгая.

Сэтгэл сэрдхийм Global Peace Index

Даян дэлхийн энх тайвны байдлыг шалгаруулдаг Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн (Institute for Economics and Peace) тайланг уншаад айх гайхах зэрэгцлээ.
#нийгэм #нийтлэл

НАМ хэмээх хүн сүрэг & Вильсоны номлол

Төрийн мэргэжсэн алба байхгүйгээс Монголын улс төр гэж аль ч намын өнгөн дээр нуль драм. Драм гэхээсээ нохойн наадам.
#улстөр #нийтлэл