Ертөнцтэйгээ танилцаач, эрх чөлөөт ардууд аа. Ертөнцөд малчдыг цаснаас хамгаалах үүрэгтэй Төр, засаг, албан байгууллага хэд байдаг вэ? Мал аж ахуй хэт хөгжсөн, жишээ нь хатуу ширүүн уур амьсгалтай Канад, Скандинав, Грийнландад тийм “ОБЕГ” нь гялалзтал ажиллаж, хушуу дэвсэн очиж байна уу гэсэн туршлагыг явж судлана уу.
Гарчгаа ингэж авахаас аргагүй. Өөр яалтай ч билээ. Түгжрэл шийдэж чадаагүй гэдгээр Ерөнхий сайдууд, Засгийн газрууд шил даран огцрох цаг үеийг мөд бид үзнэ. УИХ ч тарж магадгүй. Шалтгаан нь ганцхан ТҮГЖРЭЛ байх болно. Муу ёрлож байгаа юм биш шүү. Бодитой аюулыг нэрлэж байна. Аюулын хэмжээнд очих цаг айсуй!
Энэ гамшиг томхон сургамж болж хөдөөгийн ард түмэнд үлдээсэй гэсэндээ шинэ нийтлэлээ босгов. Гарчгаа ч тэгж авав. Гарчгаа задалж тайлбарлавал хэрэв малчид маань “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-д зарласан даруйд нь нэгдчихсэн бол ийм их малын гарлагагүй, эрсдэлгүй өвөлжиж болох байлаа гэсэн миний тэрслүү үзэл бодол юм шүү.
Монгол хэл маань төрийн хамгаалалтад байх ёстой, эх хэлээ мартвал тусгаар тогтнолоо алдахын цондон ... гэж ирээд л манай хэл бичгийн эрдэмтэн мэргэд үе үе хуралдаж сүйд болдог. Ардчиллын 23 жилд иймэрхүү агуулгатай хурал зөвлөлгөөн, санал дүгнэлт, ярилцлага, уриалга, өргөх бичиг тоогоо алдсан даа.
#нийгэм
#нийтлэл
Тархи угаагч сүүдэр ший, тархи угаагч “МУСТА”, “МУГЖ”, “МУАЖ”– гээд өмнөх хоёр нийтлэлдээ биччихсэн чинь боож үхэх шахсан, хорсол заналаа барьж дийлэхээ больсон, бас дэмжин уухайлсан 400 орчим комментчин над руу хандсан байх юм. Тэгвэл энэ төрлийн сэдвээр гурав дахь нь болох хөндүүр асуудал руу орох гэж байна.
#нийгэм
#нийтлэл
- Орон нутгийн сонгуультай холбогдуулсан нийтлэл–санаа оноо, бяцхан түүх!