Өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улс, монголчууд бид яг үнэндээ капиталист нийгэм рүү шилжилт хийсэн, хийж ч байна. Өөр зам сонгоогүй. Хугацааг тооцвол 32.5 жил мөрдсөн Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, эдэлсэн хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөгөө гэв гэнэт муу муухай капитализм, Өрнөд ертөнц, АНУ, НАТО, Европын Холбоо, тэдний нийтлэг үнэт зүйлтэй холбоод гол буруутнаар нэрлэчихэж байгаа юм. Үер болж ус нь эргээсээ хальсан нь явж явж АНУ ба Өрнөдийнхний буруу гээд нэрлэчихэд тун ойртсон мэт.
Гарчигт өгүүлсэнчлэн монголчууд бид өөрсдөө энэ бие сэтгэлээрээ, улаан гараараа үндэсний аюулгүй байдлаа сүйтгэж байна! Нэг үгэндээ мөнгө олох гэж, гэдсээ тэжээх гэжертөнцөөс заяасан газар нутаг, байгаль орчин, социализмын үед дөнгөн данган босгоод өгсөн нийслэл хотоо монголчууд өөрсдийгөө сөнөөж байна. Ерөнтцөд муухай харагдуулах бүх муу үйлийг монголчууд өөрсдөө хийж байна.
Түүхэн ач холбогдол нь нэг айлчлал, айлчлалын үеийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээр хэмжигдэшгүй. Цааш цаашдаа айлчлалын үр дүн урт хугацааны туршид тогтвортой хэрэгжих болтугай хэмээн ерөөе. Гол нь манай талаас, монголчууд биднээс их зүйл шалтгаалдаг.
Зэвсэглэл ба дайчлах чадавхиараа АНУ, Орос, Хятад гээд жагсаж байдаг юм бол Хятадыг өмнөө гаргахгүй гэсэн оросуудын чин хүслийг бас ойлгож болохоор. Хүчирхэг эдийн засаг, мөнгө, ажиллах хүч, ард иргэдийнх нь ажиллах оргилуун чанар, зохион байгуулалт, овсгоо энэ тэр гээд хятадын нэмэх оноог энд нурших хэрэггүй.
Туркийн иргэний агаарын тээврийн “Тюркиш эрлайнз” компани Улаанбаатар-Стамбулын хооронд 7 хоногт хэд хэдэн нислэгтэй болж, монголчууд эртний түүхт Түрэг орныг зорих нь олонтаа болсон цаг.
#чөлөөт цаг
#нийтлэл
- Өмнөх 7 хоногт бичсэний үргэлжлэл