УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд Ж.Энхбаяртай хуучилснаа болон миний өөрийн байр суурийг дор буулгая.
- Манай үе үеийн Засгийн газрууд чөмгөө дундартал ажилладаг. Сайд дарга нар, улс төрчид нь шар махтайгаа хатдаг, хүлээн зөвшөөрч байна. Амласнаа, зориглосноо хэрэгжүүлж чаддаггүй, эсвэл амждаггүй байсаар халаагаа өгдөг.
- Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн тул нийслэл хотыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлдэг.
Аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт тусгайлсан ийм өргөмжлөлийг асар их мөнгөн шагналтай олгодог болъё. Танай аймаг, Танай сумын уугуул, тэгсэн атлаа нийслэлийг бараадаад бүр дордоод ядуурч золбирсон, гуйлгачилсан, модоо барьсан хэчнээн монгол хүн, хэчнээн монгол айл өрхийг эргүүлж нутагтаа татан авч аж амьдралыг нь дээшлүүлсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл байтугайнаа илүү том шагналыг хайрлая!
Оны төгсгөлд ажил үйлсээ дүгнэж хамт олноороо ЁОЛК хийж, оны элдэв өргөмжлөл, бэлэг дурсгал өгдөг нь түгээмэл үзэгдэл. Ажаад байхад дэлхийн ямар ч улс үндэстнээс илүүтэйгээр монголчууд бид Ёолкноороо баярлаж цэнгэдэг. Жаргаж цэнгэж сурсан ард түмэн.
Шанхайн Багшийн их сургуульд тавихаар бэлтгэсэн илтгэлээс