Ерөнхийлөгчийн засаглал руу ороод УИХ-ыг 36, эсвэл 50 болгоё, эсвэл 2 танхимтай байя гэх санал иргэдийн дунд үе үе яригддаг байв. Цаанаа бол засаглалын институцийн зөв бурууг ялгаж салгахгүйгээр ердөө хэт олон дарга буй мэтээр харддаг байсан ба энэ төөрөгдлийг арилгах үүднээс дараахи судалгааг 2004 онд дээд газрын хүсэлтээр хийж байснаа эргэж толилуулъя.
Ухаан зарах юман дээр эсэргүүцэл нь үерийн ус шиг нүүгэлтэх мөртлөө ажил хэрэгт нэмэртэй ёгт үг, ёж үг, хэлц үгийг хүлээн авна ойлгоно гэж байхгүй. Монголчуудын нүүдэлчин, байгаллаг, маллаг төрх нь л нэвт харагдаад байх шиг.
Нэгэнтээ 90 сая толгой болж байгаа малын хөлийн тоосонд Монголын бүх бэлчээр ус талхлагдаад дуусахыг хүлээлгүй, хонин сүргээ Шинэ Зеландын туршлагаар цөөлж чанаржуулаад малчид нь Шинэ Зеландын фермерүүд шиг долларын саятан болоод яваасай гэсэндээ хэдэн үг холбож бичиж байгаа маань энэ ээ. Авах гээхийн ухаанаар хандана уу.
Гуравдагч хөршийн бодлого олон улсын амаргүй нөхцөлд үргэлжилсээр байгаад олон улсын хамтын нийгэмлэг ач холбогдол өгч байгааг НҮБ-ын ЕНБД-ын энэ удаагийн айлчлал илтгэн харуулж байгаа бус уу? Монголд ямар их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна
Хэзээ ч халагдаж солигдошгүй Ерөнхийлөгч нь төрсөн ганц охиноо Казахстаны нефтийн барон, магнат болгочихоод, Кыргызстаны Ерөнхийлөгчийн хүүтэй гэрлүүлчихээд Төв Азийг хөндлөн гулд хянаж тэрбум тэрбумаар мөнгө хийж байгааг лав ардчилал, шинэчлэл, шилжилт гэхгүйдэг.
Социализмын хадан цохио болж буй тэд түрүүчээсээ хэнхэг зөнөг нь залгаж байна. Өөрөөр хэлбэл аль хэдийнээ “Барын хэвтэштэй муур” болчихоод эх оронч царайлан (ард түмний төлөө хэмээн чалчихыг улс төрийн шинжлэх ухаанд популизм гэдэг) МАХН-ын нэрээр үнэгүй хоол зооглож буй. Эд бол XXI зууны соёлжиж европжсон Монголд, Монголын залуу хойч үеийнхэнд гологдох нь гарцаагүй.