Хамгийн их худалдаачин улс үндэстэн гэж хүн амын дийлэнх нь лангуу чингэлэг, зах бараадаж ажиллаж орлого олдог Монголыг хэлэхгүй. Энэ тухай гэгээтэй ямар ч мэдээлэл байхгүй. Монгол бол худалдаачин улс үндэстэн биш.
Логикоор ухаж ойлговоос, Даманы арлын төлөө цуст тулалдаанд амиа өргөсөн, хөшөөгөө босгуулсан зөвлөлтийн баатрууд хятадын нутагт, хятадын газар нутгийн төлөө хятадуудтай тэмцэж яваад зүйл дууссан байх уу? Нөгөө маоист түрэмгийлэгчид гээд буй хятадууд нь төрөлх газар нутгийнхаа төлөө дайнд орж олон зуугуулаа алагдсан болж таарав уу?
Хоёр хөрштэй тогтоосон харилцааг би нэрлэхгүйгээр ерөөсөө гадаадаас хэт хамааралгүй болгоход нь Японоор туслуулах, нүүрс-химийн аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж, хүрэн нүүрснээс ус төрөгчийн эрчим хүч гаргаж авах, ерөөсөө нүүрсийг хувиргаж бүтээгдэхүүн болгох бүх чиглэлд Монгол-Япон-магадгүй Австралийн гурвалсан хамтын ажиллагаа өрнүүлэх гээд цаашид бидний зүгээс анхаарах асуудал олон байна.
Нью Дели дэх аж амьдралынхаа сониноос энд бас сонирхуулах нь зүйтэй. Намайг очиход Т.Чимэддорж гуай үүрэгт ажлаа өгөөд буцахаар гэл бүлээ явуулчихсан ганцаараа угтсан юм.
#нийгэм
#нийтлэл
Амьд явбал алтан аяганаас ус ууна гэж ярьдаг. Тэгвэл монголчууд жаахан л хүлээчихвэл метрогоор зорчдог болох нь гэж манай Ганхүү депутат ярьжээ. Метрополис хотод заавал метро байх ёстой гэж 2004 онд Ганхүү маань бичиж байжээ. Тэр үед мань хүнийг басамжлах, шоолох, үл итгэх хандлага давамгайлж байсан гэж байна. Би бас тэгэх гэж энэ нийтлэлийг бичээгүй гэдгээ учирлая.
#нийгэм
#нийтлэл