Путин Монголд моодонд ороход дарангуйллын автротари хэлбэр нь манайд тогтох магадлалтай гэж би тааж байв. Гэтэл сүүлийн үед Ким Чен Ун моодонд орж байна. Бүр дарангуйллын тоталитари хэлбэр нь Монголд ойртож ирж байгаа бололтой!
Үнэтэй сургуулийн дипломоороо дээрэлхэж, гэр хорооллыг ярвайн харах манай сэхээтэн дээдсүүд Монголын хөгжлийн локомотивийг сэтгэлээ чилээн олж харчихгүй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг сонгогчдын саналыг авах популизм төдийхөн болгон завхруулж байна. Сохор боловсролын ихэрхлийн гай.
Монголчуудыг заяа нь хаяж, Хүрэлсүх үнэмлэхүй ялах юм бол Монголд авторитари дэглэм тогтох нь мадаггүй. Ийм аюулыг, өнөө цагийн бодит хүчин болсон Ардчилсан Намын залуус л зайлуулж чадна.
“Алсын хараа 2050” хөтөлбөр тоосонд дарагдаж хэвтэх ээлжит нэг хөтөлбөр болохыг мэдэж байвч, үзэл санаа нь манай залуу үеийнхэнд хортой нөлөөлж төөрөгдүүлэх учир санаа зовж байна даа!
Ерөнхийлөгч Х.Баттулга; найзалж, нөхөрлөж, хамт ажиллаж явсан ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд асангуудаа Оюу толгойн гэрээ, Таван толгойн төсөлтэй холбогдуулан гэмт хэрэгтэн болгон заавал яллах гэж зүтгээд байгаа цаад зорилго нь яг юу юм бэ?
Коронавирусын халдвараас үүссэн нөхцөл байдалд, нэн тэргүүнд эдийн засагчид болоод тэдэнтэй мэргэжил нэгт Р.Амаржаргал, М.Энхсайхан зэрэг ерөнхий сайд асангууд маш их санаа зовж, яаралтай төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж хоёр долоо хоногийн өмнөөс л анхааруулсан.