Бат-Үүл

@batuul
190
нийтлэл
9,914,411
уншигдсан
6,769
сэтгэгдэл

Үлэмж биетэн

Энэ эгзэгтэй үед Улсаа аюулгүй, бүрэн бүтэн аваад гарчих, Чимид гуай шиг үлэмж биетэн төрд бий болов уу? Харагдахгүй л байна даа!

“З.Энхболдын Шүүх”-ийг харвал Баянсэлэнгийн “зөв” бололтой!

Улс төрийн хэрэгтнүүд шууд утгаараа бий болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүмжилснийхээ төлөө, Путиныг шүүмжилснийхээ төлөө Ц.Уянга, Г.Ганбат нарын иргэд хэрэгтэн болж байна!

Алагчлал улсын эдийн засгийг алдаг!

Алагчлал л хүний аминд хүрч байна, гэр хорооллыг ядууруулсаар байна, улсын эдийн засгийг алсаар байна, нийгмийн хөгжил дэвшлийг саатуулсаар байгаа билээ! Үүнийг ойлгох хэмжээний боловсрол дарга нарт хэрэгтэй байна! Соён гэгээрэл хэрэгтэй байна! ​

Гэр хороололд боломж олго!

Гэр хорооллын хашааны газар "зээлжих зэрэглэлгүй"-н улмаас чөлөөт зах зээлийн харилцаанд орж чадахгүй байгаа нь нийслэлийн хагас сая иргэн тогтвортой орлогын эх үүсвэргүй болж ядуурахад хүргэсэн. Хагас сая хүн төлбөрийн чадваргүй болоход зах зээл хагас сая худалдан авагчаа алдан бизнес дампуурч, үүний улмаас эдийн засаг хумигдан давжаардаг.

Чааваасаа хүлээн авахад бэлэн Монгол орон!

Монголын популистууд амжилттай байгаа. Монголчууд популизмд улам бүр автаад буй. Популизм популизмдаа бүр чааваас маягийн популизм шүү!

Том мөнгө шаахын тулд ерөнхийлөгчийн засаглал тогтоодог!

Ерөнхийлөгч маань газрын хэвлийн баялгийн бизнесийг төрийн мэдэлд эргүүлэн авах, ерөнхийлөгчийн засаглал тогтоох тухай дотроо тээж явсан жинхэнэ хөзрөө дэлгэн тавилаа. Бидний "хуучин танил" болох байгалийн баялаг, ерөнхийлөгчийн засаглал хоёрыг гар гараас нь хөтлөлцүүлэх зорилго ажгуу.