Батбаяр

@batbayar
218
нийтлэл
10,220,514
уншигдсан
6,832
сэтгэгдэл

Аялал жуулчлал араа даах уу?

ITB Berlin 2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд Монголын 19 компани оролцлоо. Тэд гадаадын 931 компанитай бизнес уулзалт хийжээ. Үүний 228 нь хуучин түнш, эсвэл урьд өмнө уулзаж байсан компани гэнэ.
#эдийн засаг #нийтлэл

Бүжиглэх эрхгүй улс

Бид одоо бүгд хуулиа зөрчиж байна. Иргэд, цагдаа нар, УИХ-ын гишүүд нь ч хөгжмийн аянд хөлсөө дуслуулан хөхиүн баяртай хуулиа зөрчин бүжиж байна. Хэн нь ч дагадаггүй хуулийн хэрэг байна уу?! Уул нь монголчууд хуулиа дагавал татвар төлдөг, зөрчвөл торгууль өгдөг нийгэм байгуулсан ч аргагүйн эрхэнд хэн хүнгүй хахууль цутгачихаад л хууль дээр танец гишгэж байна.
#нийгэм #нийтлэл

Хармаа өрөөний жанжин

Чингисийн талбайн голд омголон морин дээрээ хөндлөн сууж, баруун гараа өргөөд хамаг биеэрээ зүүн хойшоо хандсан, буу сэлэмтэй нэгэн хүний хөшөө бий. Түүнийг олноороо “Д.Сүхбаатар” жанжин гэх бөгөөд монгол хүн гэдгээс өөр Чингистэй холбогдох баримт сэлт одоогоор олдоогүй байна.
#нийгэм #нийтлэл

Эрх зүйт төр ингээд дуусвал...

АТГ-ын хардлагаар ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хоригдож суухдаа амиа алдсан Д.Амарсайханг Улсын дээд шүүх буруугүй гэж үзлээ. Талийгаач өнөө хүртэл тэссэн бол шүүх ямар шийдвэр гаргахыг зарим албан тушаалтан шийдэх байсан биз, харин амь нэхэгдээд ирэхээр хариуцах хүн олдохгүй л дээ.
#улстөр #нийтлэл

Онд орохгүй Ерөнхий сайд

УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш өөртэй нь биш УИХ дахь эрээвэр хураавруудтай эвсэн засаг байгуулсан Н.Алтанхуягийг унагах МАН-ын эн тэргүүний зорилтыг АН-ын гишүүд бахтай гүйцэлдүүлж өглөө.
#улстөр #нийтлэл

Төгс баясгах туурь

Тун саяхан 375 жилийн ойг нь сүр бараатай тэмдэглэсэн нийслэлийн маань хамгийн анхны барилга 1778 онд боссон гэдэг. Яг бодож үзвэл 236 жилийн түүх. Харин эртний нийслэл Хархорум хотын суурийг 1220 оны орчим тавьсан гэж түүхчид ярьдаг. Энэ нь бардаагаар найман зууны өмнөх явдал.
#нийгэм #нийтлэл