Батбаяр

@batbayar
218
нийтлэл
10,220,514
уншигдсан
6,832
сэтгэгдэл

Халтмаагийн Баттулга: Хөнгөн жингийн аварга

Халтмаагийн Баттулга “Монгол ялна” гэдэг ойлгомжгүй уриа, албан тушаалаас нь хальсан хүлээлт, нижигнэсэн алга ташилт дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг атгаад жилийн нүүр үзлээ.

Сонгууль: Ордон - Шорон

Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр хоёр хүний нэр маш тодорхой яригдаж байна. Тэдний нэг нь ордонд нөгөө нь шоронд суугаа. Наадах нь тив тив алгасан нисэж байгаа бол цаадах нь эмнэлэг шоронгийн хооронд дамнуургаар зөөлгөж явна. Энэ удаагийн сонгууль мань хоёр дээр төвлөрөх боловч улс төрд хувийн ашиг сонирхол чухал юм хойно хоёрын зэрэг хүн нэмэгдэж мэднэ. Гэхдээ л ордон, шорон хоёроос нэг их холдохгүй.
#улстөр #нийтлэл

Хомокарбонус

УИХ-ын Хаврын чуулганы нээлт басчиг ярих юмтай боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс даргын засаглалтай биш, хуулийн засаглалтай орон болж байна. Албан тушаалтай ч бай, мөнгөтэй хөрөнгөтэй ч бай, танилтай талтай ч бай, хэнбугай ч хууль зөрчсөн бол хууль араас нь очиж байна” гэж хэлснээр МАН, МАХН-ын гишүүд хурлыг орхин гарав.
#эдийн засаг

Хармаа өрөөний жанжин

Чингисийн талбайн голд омголон морин дээрээ хөндлөн сууж, баруун гараа өргөөд хамаг биеэрээ зүүн хойшоо хандсан, буу сэлэмтэй нэгэн хүний хөшөө бий. Түүнийг олноороо “Д.Сүхбаатар” жанжин гэх бөгөөд монгол хүн гэдгээс өөр Чингистэй холбогдох баримт сэлт одоогоор олдоогүй байна.
#нийгэм #нийтлэл

Архины түүх

2016 он өндөр жил. 366 хоногтой. 40 жилийн өмнө мөн л өндөр жил тохиожээ. Тэр жил Монреалийн олимпоос З.Ойдов чөлөөт бөхөөр мөнгөн медаль хүртсэн. Харин Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёрыг олимпоос хоосон ирэхэд Д.Хадбаатар наадамд түрүүлчихсэн Улсын арслан цолтой угтжээ.
#нийгэм #нийтлэл

МАН мандтугай!

Заяын бааюу дээр намын үүр байгуулах гэж хэдэн өдрийн турш Эрдэнэ хүмүүстэй уулзаж ардын нам засгийн бодлогыг тайлбарлан ярилцав. ...Заяын хүрээний зүүн дацангийн гэсгүй ...хоолойгоо засч “Намын зорилго шударга учир үнэнийг хэлэх нь зүйн хэрэг болно.
#улстөр #нийтлэл