Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ХӨӨРХИЙ МУУ САЙЖАА

Монголд иргэншсэн хуулийн гажуудсан хэлбэр системийн хувьд энэ зууны дундуур коммунист үзэлтэй хамт орж ирсэн ба энэ нь нэг талаас шүүх хуулийн систем цоо шинээр бүрдүүлэх эхний том алхам болсон боловч нөгөө талаас дундад зууны инквизаторын үүрэгтэйгээр цаазын хутга гэдэг ганцхан утга чанараа үзүүлсэн болохоор ард түмний сэтгэлд үнэнийг тогтоогч гэхээсээ цээрлүүлэн гэсгээгч гэсэн төсөөллөөр сэтгэлд нь буусан юм.

ХА ДАРГА

Ха дарга маань харин гүндүүгүй хүн дээ. Нэг ч үг урдаас нь ганхийгээгүй. Боргож байгаа нохойг огтоос анзаардаггүй нэгэн. Уурлана, гомдоллоно гэж огт байхгүй, хүн болгонтой хачин нийцтэй. Магадгүй энэ нь улс төрчийн хувьд сул тал нь ч байж болох. Харин хүний хувьд бол алт даа. Дөрөв байтугай тонн алт! Ийм өндөр боловсролтой мэдлэг туршлагатай хүн зуслангийн жижиг байшиндаа индүү засаад зэврээд хэвтэж байгааг харахад боловсон хүчнээр бялхаж баярхаж байгаа эх орноороо бахархмаар ч юм шиг билээ шүү. Гэтэл эргээд саарал ордон тийш харахад хагас бичиг үсэгтэй ердийн луйварчид лаазтай шпрот шиг чихцэлцээд сууж байгаа нь гутмаар ч юм шиг. Юу ч гэхэв дээ!

МӨНХИЙН ДАЙСАН-ЯПОН

Монголын шинэ үеийнхэн Японыг үзэн ядах хүмүүжлээр өсч бойжсон юм. Ерөөс алив дарангуйллын нийгэм өөрийн сонгосон дайсантай, түүнийхээ эсрэг хүчтэй суртал нэвтрүүлэг тогтмол явуулж байх нь тогтолцоогоо бат авч явах нэг арга нь байдаг.

Марксизм ба нүүдэлчид

Карл Маркс бол хүний түүхэнд маш том нөлөө, цочоо үүсгэсэн философичдын нэг.

ЗУЛ САР БА ШИНЭ ЖИЛ

Нийгэм чөлөөт тогтолцоонд орсноор элдэв марзан үзэл сүртлийн “арга хэмжээнүүд” алга болсон. Шинэ жил бол нийтийн баяр, заавал хөдөлмөрийн тодорхой хамт олных байх шаардлагаггүй. Цагаан сар хориогүй болсон, энэ бол уламжлал ёсоороо гэрбүл, ах дүү, төрөл садны “дотоод” баяр болон сэргэсэн. Ирж буй 2026 оны Шинэ жилээ эрүүл энх аз жаргалтай, баяр хөөр дүүрэн угтахын ерөөл дэвшүүлье! Сайхан баярлацгаагаарай

Ирэх сонгуулиар ардчилсан нам ялна

Удахгүй Монгол улс 18 дахь жилдээ чөлөөт ардчилсан сонгуульд орох гэж байна. 1990 оны сонгууль пропорциональ буюу хувь тэнцүүлэх хэлбэрээр болжээ.
#улстөр #нийтлэл