Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Энхийн хар тагтаа

Буш мэдээж харцага. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш манай гаригийн хүчний тэнцвэр, аюулгүй байдал, энх тайвныг үнэн хэрэгтээ америкийн харцгууд л тогтоон авч явсан юм.
#дэлхий дахинд #нийтлэл

ШОДОРГОС ​

Хүмүүс нэг талаас аль болох олон шударга бус юм олж харж бархирсныг нь шударгад тоолно. өөрөөр хэлбэл хамгийн цөөн нүд ухсан хэрээг бус, хамгийн чанга гуагласан хэрээг ариун жигүүртэн, огторгуйн гарьдаар үзнэ. Нөгөө талаас яаж олсон нь хамаагүй, олзноосоо хуваалцсан нэгэнд талархана. Хулгайчид хулгайн бараа байхаас биш, хэзээ ч хувийн баялаг байдаггүй. Ингээд өөрөөс нь хулгайлаад өөрт нь эргүүлээд шавхрууг нь хялайлгахад л шударгыг нь гайхна. Хоттой хониноос нь төхөөрчихөөд цувдайных нь шөлнөөс амсуулахад буянтай, булчинтайг нь шагширна.

"ГЭСГЭЭЛ"

Манай Заволжье мужид садар самууны хэргээр эмэгтэйчүүдийг нүцгэлж, давирхай түрхсэн биед нь тахианы зумласан өд цацаж, гудамжаар ингэж чирч явдгийг би мэднэ. Зарим нэг сүрхий нөхрүүд эсвэл хадмууд садарлагчийг зуны цагт нүцгэн биеийг нь бурмаар шаваад, шавьжинд идүүлэхээр модонд хүлдгийг би мэддэг. Садар эмийг хүлж шоргоолжны үүрэн дээр суулгадаг ч гэж бас сонсож байсан. Бичиг үсэггүй, ичгүүр сонжуургүй, жөтөө, шунал тачаалаасаа болж чоно шиг зэрлэгшсэн хүмүүсийн хувьд энэ бүхэн боломжтой гэдгийг харсан хүн нь би байна.

Шилмэл

Эртний Герегийн иргэншил гэж бий. Гэхдээ тэр үед улс гэдэг нь хэрэмээр хүрээлэгдсэн хот байдаг байлаа. Хэрэм дотроо өөрийн хаантай, хуультай, шоронтой, цэрэгтэй. Хотыг полис гэнэ.
#дэлхий дахинд #нийтлэл

АЛТАН ГУРВАЛЖИH

Алтан гурвалжин дотор 1,5 сая хүн амьдарвал үүнийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр яаж хангах вэ? Монгол мал олонтой юм чинь махны хувьд болно гэхсэнж. Гэтэл нүүдлийн мал аж ахуйн сүүгээр энэ их хүнийг хангана гэж үгүй. Иймээс эрчимжсэн мал аж ахуй хэрэгтэй. Хүнсний ногоо мөн Дэвшилийн маягтай өндөр тенологитой байх шаардлагатай. Нэгэнт төвлөрсөн том зах зээл буй болоодохвол үүнээ дагаад эрчимжсэн хөдөө аж ахуй хөгжиж л таарна. Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд энэ гурвалжингийн газрыг хувьчлах, үгүйдээ газрын төлөөс бий болгох хэрэг гарна. Алтан гурвалжинг шууд өгөөж тааруутай нүүдлийн мал аж ахутай холилдуулахгүйн тулд тусдаа татварын хууль үйлчлэх ёстой. Тэртэй тэргүй нүүдлийн мал аж ахуйд зориулагдсан хангалттай их бэлчээр байсаар байтал энэ багашаар газар нутгийг илүү үр өгөөжтэй үйлдвэрлэлийн төв болгоход хэн ч хохирохгүй.

ШУВУУ ХҮРТЭЛ БУРУУ ДЭВСЭН ГЭДЭГ ХУДАЛ

“Ардчиллаас болоод шувууд хүртэл буруу дэвээд байна” гэсэн шүлэг худлаа юм байналээ шүү. Шувуудын нисэлт Монголын нийгмийн байгууламжийн өөрчлөлтөөс хамаардаггүй юм байна гэдгийг удаан харж зогсоод ойлгож авлаа.