Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ТЕРМИНАТОР-4

Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд л мань хүний баадууг нь мушгиад тавьчихсан хүүхэлдэйнүүд орилоод л гүйлдээд явах юм. Монгол тэртэй тэргүй Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Эзэний одоо эдэлж байгаа эрх мэдэл нь соёлжсон аль ч орны Ерөнхийлөгчийн санаархаад ч олдохгүй хэм хэмжээ. Мугабэ, Чааваас, Ким Чэн Ир, Лукашенко, Каримов нар л ийм хэмжээний эрхтэй байх.

Монгол бол хэвлэлийн эрх чөлөөтэй орон

Манайд 400 мянга гаруй твиттер хаяг байх шиг байна. Фейсбүүк нь бол хэдэн сая хүрч байгаа байх. Гэтэл тэдний ихэнх эх сурвалж нь хэвлэмэл материал. Хэдэн сонингуудаа мөлжөөд л туугаад байгаа биз дээ. Манайд тэгтлээ бие даачихсан сайт байхгүй. Үнэндээ сайтуудын мэдээллийн гол эх үүсвэр чинь хэвлэмэл материал байхгүй юу. Бие даасан сайт гэвэл “baabar.mn” л байна. Бусад нь цөм сонингоос хусна. “baabar.mn”-ий юмнуудыг ч бас бүгдээрээ барьж аваад, хуулцгаана.

“Морь харах” зуур “Гайтавын жаргал” эдлэхүй

Өргөн уудам талд ганц нэгээрээ салангад суух нүүдэлчдэд тухайлсан жорлон хэрэггүй байж. Ер нь хотжил дагасан хэрэгцээ.

БУРХАН ШОО ХАЯЖ ТОГЛОДОГ

Одоо нэгэнт хүн болсон чи цаашид Бурханы шоонд найдаад хэрэггүй. Нэгэнт оюунт хүн болсон чиний хувьд Амьдрал үүссэн 3.8 тэрбум, Хөхтөн бий болсон 70 сая, Хомо сапиэнс бий болсон 100 мянган жилтэй харьцуулахад ердөө 70-80 жилийн тун богино хугацаа чамд өгсөн. Энэ хугацаанд Бурхан чамд зориулж шоо хаяхгүй. Тэр завгүй. Энэ амьдралыг яаж өнгөрөөх нь чиний өөрийн чинь сонголт. Өмнө чинь чамд өөрөө сонголт хийх үй түмэн гарц байна. Сонголт алхам тутамд чинь бий. Амьдарлаа там болгосон ч чиний л сонголт. Амьдралаа баяр баясгалан болгосон ч чиний л мэргэн ухаанаас хамаарна.

Ерэн найман он

Ерэн долоон онд Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Энхбаярын эрин эхэллээ. Тэрээр 1996 оны парламентийн сонгуулийн дараагаас намын радикал хэсгийн фаворит болсон юм.
#улстөр #нийтлэл

ЮАНЬ ГҮРНИЙ ЗАЛГАМЖЛАГЧ НЬ ХЯТАД МӨН ҮҮ?

Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.