Хазаар үндэстний гарал үүслийг яг таг тогтоосон явдал одоо болтол алга.
Манай үеийнхэн “Хувьсгалын төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлаж болдоггүй юм” гэсэн марксист сургаалиар хүмүүжсэн болохоор хүмүүс бие биенээ алж л баймаажин хийдэг зүйл гэсэн битүү хатуу ойлголттой өссөн. “Ардын хувьсгалын партизан” хэмээх дээрээс бэлдэж өгсөн бэлэн дурсамжтай хэсэг өвгөнийг эс тооцвол байлдаантай хувьсгал үзсэн хүн бидний дунд байсангүй.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Бүгдэд нь сар шинийн мэнд дэвшүүлье. Цагаан сарын баярын өдрүүдэд гэртээ хоригдож байгаа та бүхэндээ уйдааг чинь гаргахад тусалъя гэж бодоод Зөвлөлтийн зохиолч Василий Шукшиний бичсэн хөгжилтэй өгүүлэгийг орчуулснаа сонирхуулж байна. Би ч гэсэн үүнийг уйдаагаа гаргах гэж сая орчуулсан юм. Ер нь ч Шукшинд дуртай л даа. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй.
Баабар ёслов.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
БНМАУ 1945 оны 8-р сарын 10-нд милитарист Японд дайн заралснаар бас Холбоотны нэг боллоо. Монгол ардын хувьсгалт цэргийн 21 мянган байлдагч Зүүн хойд Хятадыг чөлөөлөх дайнд оролцсоноор эргэлзээгүйгээр ялагч гүрнүүдийн тал болсон юм. 1945 оны 9-р сарын 2-нд дэлхийн дайн дууссаныг тохиолдуулан Улаанбаатарын тэнгэрт Их Британи, СССР, АНУ-ын үндэсний туг БНМАУ-ын төрийн далбаатай зэрэгцэн намирч байсан билээ. Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд энэхүү ялагч гүрнүүдийн холбоотон болсон явдал голлох үүрэг гүйцэтгэсэн. Чухам монголчууд холбоотон болсон учраас 1945 оны 8-р сарын 15-нд хоёр хөрш Хятад, СССР нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. 1946 оны 1-р сарын 6-нд Бүгд найрамдах Хятад улс, 1946 оны 2-р сарын 28-нд Зөвлөлт холбоот улс тус тус Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм.