Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ОЛЗ БА ГАРЗ

Энэтхэгийн Ерөнхий сайд Моди Монголд айлчлаад нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл амалсан. Бэлэг биш зээл л дээ. Энэ их мөнгөөр яадаг юм билээ гэж манайд хурдан хурдан солигдох Засгийн газрууд гурван сая иргэдийнхээ хамтаар гурван жил бодоод нефть боловсруулах үйлдвэр сүндэрлүүлэхээр шийдэв бололтой. ТЭЗҮ байхгүй! Тооцоо хийгээгүй! Мэргэжлийн судалгаа, аудит аль нь ч үгүй. Эх орныхоо бензинтэй болно гэсэн үндэсний бахархал. Иймээс өөрснөө нефть боловсруулна гэсэн үг сонссон ард түмэн ихэд баясан магнайгаа хага татав. Автомашин өөрийг нь хөдөлгөдөг шатахууныг эх орных уу, найрсаг бус газраас ирсэн үү гэдгийг ялгаж чаддаггүй.

МОНГОЛ "ДЕЛО" (2)

Үргэлжлэлтэй. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.

МӨНГӨ ТАРХИЙГ ОРЛОДОГГҮЙ

Ингэхээр мөнгө эзэмшигч, оюун эзэмшигч хоёр тусдаа өөр ангилал юм. Өнөөгийн үйлдвэржсэн, соёлжсон, иргэншсэн, даяаршсан, зах зээлжсэн ертөнц мөнгө эзэмших бололцоог бараг бүх хүнд олгож байна. Харин оюун эзэмших эрхийг Бурхан тун ч харам тараадаг нь хэвээрээ шүү. Яагаад гэвэл...?!

Оросууд дайныг хүсээ гэж үү?

Монголын мэдээлийн хэрэгслэлүүд хоёр хуваагджээ. Нэг хэсэг нь оросууд дайныг хүсэж байна гээд, нөгөө хэсэг нь хүсээгүй байна гэцгээнэ
#дэлхий дахинд #нийтлэл

ХУЙВАЛДААНЫ ТУХАЙ ОНОЛ

Хуйвалдааны онол юун түрүүн улс төрд ашиглагддаг. Төрийн эрх мэдлээ хадгалахын тулд нэг хэсэг эрх баригчид хуйвалдааны онолыг төрөл бүрээр нь зохион дэлгэрүүлж байдаг бол мартагдсан, олон нийтэд үл тоогдсон, эрх мэдлээсээ салсан улс төрчид засгийн эрхэнд гарахын тулд хуйвалдааны онолын хөгжүүлэгчид байдаг. Өнөөгийн ядуу буурай орнуудын удирдагчид бараг толгой дараалан өөрийн ард түмэндээ таарсан хуйвалдааны онолын хүчээр эрх мэдэлд хүрсэн ба дараагийн шинэ онолын хүчээр эрх мэдлээ хадгалсаар байгаа билээ. Хувь заяаны шоглоомоор аюул заналын тухай хуйвалдааны онол ярьсаар байгаад эрх мэдэлд очсоны дараа чухам тэр удирдагчид өөрснөө аюул занал мөхөл сүйрлийг дуудан авчирдаг ажгуу.

ДАРАНГУЙЛАГЧ БОЛОХ ГАРЫН АВАЛГА

2008 оны 5-р сарын 27-нд миний бие “Наадам болохгүй, найр болно” гэсэн өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Би үзмэрч, мэрэгч төлөгч биш, гээд байдал тэр талруугаа чиглээд байгаа нь аль ч эрүүл саруулаар сэтгэдэг хүнд илэрхий болж байв. Сарын дараа “долоон сарын нэгэн” болсон. Анхаарууллаа шүү, сүүлд нь намайг буруутгав аа!?