Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ИОСИФ БРОДСКИЙГ ШҮҮСЭН ХУРАЛ (3)

Шүүх ажиллагааг нэгд нэгэнгүй тэмдэглэж авсан сэтгүүлч Фрида Вигдоровагийн бичлэг удалгүй тархан барууны орнуудад олон хэлээр орчуулагдан гарснаар Бродский дэлхий даяар алдаршин, түүний найргууд гадаадад үй олон уншигч, бишрэгчидтэй болжээ. Тун эвгүй байдалд орсон Зөвлөлт засаг хоёр жилийн дараа Бродскийг ялаас чөлөөлөн суллажээ. Харин түүнд галзуугийн больницид хэвтэж эмчлүүлэх, эсвэл өөрийн хүсэлтээр гадаадад дүрвэх санал тавьсан ажээ. 1972 онд “өөрийн хүсэлтээр” эх орноосоо хөөгдсөн түүнийг АНУ-д дүрвэж очингуут нь ердөө дунд сургуульд долоон жил суралцсан Бродскийг нэртэй их сургуулиуд утга зохиолын багшаар булаацалдан урив. Тэрээр 24 жилийн турш Америк болон Британийн их сургуулиудад профессороор ажилласан. 1987 онд Иосиф Бродскийд “яруу тунгалаг тод найраг” гэсэн тодорхойлолтоор утга зохиолын Нобелийн шагнал хүртээжээ. 1940 онд төрсөн Бродский 1996 онд зүрхний шигдээсээр нас барсан.

ИРЭЭДҮЙ РҮҮГЭЭ БУЦААД!

Энэ өгүүллийг 2012 он гарч байх шинэ жилээр бичжээ. Эдийн засгийн олон улсын судалгааны байгууллагууд Монголын ойрын ирээдүйг судлан маш өөдрөг дүгнэлт гаргажээ, тэр үед. Монголын эдийн засаг 2012 онд 15 хувиар өснө, 2015 онд нэг хүнд ноогдох ДНБ 10 мянган долларт хүрнэ гэж тооцоолжээ. 2030 онд энэ тоо 60 мянган долларт хүрнэ гэж. Нэг л үгэндээ ойрын 20 жилд Монголын эдийн засаг гайхамшиг үзүүлэх аж. 2012 онд Монголын эдийн засгийн өсөлт 17.6% хүрсэн. Гэвч мөн оны 5-р сард УИХ-аас уул уурхай, барилга, боловсрол зэрэг таван салбарт ГХО-ыг үндсэндээ хориглосон хууль гаргав. Яг жилийн дараа ЗГ Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хөөн уурхайг хааж консервацид орууллаа. “Нохойн толгойг ширээн дээр тавивч шороон дээр” гэдэг болов. Одоогоос яг 40 жилийн өмнө Зэмэксийн найруулсан “Ирээдүй рүүгээ буцсан нь” кино дэлгэцэнд гарчээ .Бид ч 40 жилийн ирээдүйг хий зөгнөж байхаар 2012 оны болоод өнгөрсөн бодит “ирээдүйрүүгээ” буцмаар байна. Яг одоо!

Октябрийн эргэлт

Э.Раздинскийн зохиол “Сталин” баримтат туужийг Баабар орос хэлнээс орчуулж дуусч байна. Удахгүй энэ ном монгол хэлээр хэвлэгдэн гарна.
#нийгэм #нийтлэл

Мад тавьсан нь

Мад тавьсан нь 1998 онд Засгийн газраас банк санхүүгийн системд үндсэн өөрчлөлт оруулж реформ хийсэн. Гэвч үүнийг сөрөг хүчин улс төрийн хэрүүл болгож баахан шуугиан үүсгэж билээ. Асуудлыг тайлбарлах гэж зөндөө оролдсон боловч шуугианыг улам гааруулахаас өөр үр дүнд хүрээгүй.
#нийгэм #нийтлэл

Генийн өөрчлөлттэй хүнс

Завханы Дөрвөлжин суманд хэн нэг нь канола тариалж эхэлжээ. Монголоор юу гэдэг юм бол, нэгэн сортын рапс гэх ургамал.
#нийгэм #нийтлэл

ТЭНЭГҮҮДИЙН ХӨЛӨГ ОНГОЦ БУЮУ МОНГОЛЫН БУЗАРТСАН ХҮҮХНҮҮД

Оны өмнөхөн Монгол төрийн тулгын гал бадраах ёслол Төрийн ордонд боллоо. Төр түшигсэд маань сувенирийн хүүхэлдэй шиг өнгө алаглуулан ирж. Төрийн их галын өмнө ээлжлэн сунаж хэвтэн духаараа шалыг нь түк хийтэл мөргөх нь бахархмаар ч юм шиг.
#нийгэм #нийтлэл