Ийм нэртэй өгүүллийг би 2003 онд бичиж хэвлүүлж байжээ. Энэ өгүүлэл өнөөдөр ач холбогдолтой санагдаад дахин хэвлүүлж байна.
#эдийн засаг
#нийтлэл
Бид зах зээлийн эдийн засагт ороод хориод жил боллоо. Төлөвлөгөөт эдийн засгийг бодвол хавьгүй ойлгомжтой боловч байнгын реформ шинэчлэл шаардаж байдаг тогтолцоо.
#улстөр
#нийтлэл
Хоцрогдсон орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурдгийн гол шалтгаан нь тэд юм үзээгүй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж өөрт нь ашигтай гэж ойлгосон өөрийн дүрмийг ард түмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мөнгө босгох нэр хүнд, шууд хийх хөрөнгө оруулалтын мөнгө, үйлдвэрлэл явуулах менежмент аль аль нь үгүй мөртөө “төрдөө буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Төр бол үйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн үндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлэнгээр тараагдана, хөшөө дурсгал болон ёрдойж хоцорно, өртөг өндөртэй ашиглалт багатай дэд бүтэц болно, ихэнх нь ард түмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно.
Төр төлөөлөгчид нь олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, харин угийн хийрхэх дуртай ард түмэн нь хоосорч, ядуурлын ангал руу шигдэгдмой.
- Та нар их мөнгөтэй улс юм гэж ойлголоо. Манай Ардчилсан намын Шинэчлэлийн засгийн газар асар их бүтээн байгуулалт хийх гэж байгаа. Үүнд аймаар их мөнгө хэрэг болоод байна. Зам, барилга, төмөр зам барина, брэнд үйлдвэрлэнэ. Дэлхийд гарч ирнэ. Ер нь бид их юм хийхээр шийдсэн. Та нар бидэнд мөнгө зээл. Бидэнд бүх юм бий, харин мөнгө л алга – гэснээ нэгийг санав бололтой Рио Тинтогийн удирдлага руу хуруугаараа чичин: – Харин энэ муусайнуудад цаашид битгий мөнгө олж өгөөрэй. Хамгийн адгийн муу хүмүүс байдаг юм шүү – гэж матав.
“Шашин гэж юу вэ?” гэхээр бүхнээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн тодорхойлолт үгүй юм билээ. Олон хүний хувьд шашин нь итгэл үнэмшлийн зохион байгуулалттай систем, зан үйл.
#нийгэм
#нийтлэл
Монголд ядуурлын төвшин 35 хувь хүрлээ. Бишээ, хүн амын тэн хагас нь ядуу. Үгүй ээ, ядуурал 60 хувь хүрсэн. Нарийн ярьвал 80 хувь нь өлмөн зөлмөн амьдарч байна. Дэлхийн хамгийн ядуу орон Монголд 88 хувь нь гуйлгачин. Ердөө 200 гэр бүл (Орчуулгын нэршил байгаа биз? Уг нь монголоор айл гэх ёстой л доо) л баян тарган амьдарч байна, бусад нь цөм ядуу.
#нийгэм
#нийтлэл