Америкийн нэрт зохиолч Марк Твэйний Хаклибэри Финнийн адал явдал роман анх 1885 онд хэвлэгдсэн, энэ жил 140 жилийнх нь ой болж байна. Зохиол 1965 онд Г.Төмөрбатын орчуулгаар Гекельберри Финнад тохиолдсон адал явдал нэртэйгээр монгол хэлнээ буусан. Үүнээс хойш ч 60 жил өнгөрчээ. 1885 оны анхны америк хэвлэлийг энэ удаа монгол хэлнээ буулгалаа. Өнөөгийн уншигч тэр болгон мэдэхгүй олон нэршил, үйл явдлыг тухай бүрд нь товч тайлбараар тодруулав. Мөн анхны хэвлэлд оруулсан 170 орчим чимэглэл зургийг хавсаргав. Зохиолд Шэкспирийн нэлээд хэдэн шүлэглэл, Марк Твэйний өөрөө бичсэн хүүхдийн шүлэг зэргийг Б.Цэнддоо орчуулав.
Сонгууль болон сонгуулиас үүдсэн үймээн самуунаас болоод Монгол орны нийгэм улс төрийн байдал хүнд гацаанд орлоо.
#улстөр
#нийтлэл
1990 оны 5-р саын 20-нд энэ МАХН-ыг Монгол улсын дээд шүүх бүртгэн авснаар тус улсын нутаг дэвсгэрт Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн үйл ажиллагаа явуулахыг Монгол төр хүлээн зөвшөөрлөө. Ийнхүү монголчуудын гадны оролцоогүйгээр өөрснөө бие дааж байгуулсан улс төрийн анхны нам нь МАХН боллоо. Зорилго, үйл ажиллагаа, хандлага чиглэлээр энэхүү олон ургалч үзэлтэй, ардчилсан хүмүүнлэг улс төрийн хүчин нь урьд байгуулагдсан бүх намуудаас тэс өөр билээ.
Бөөгийн шашинт удганы хүү, асар том биетэй Иди Амин 16 настайдаа лалын шашинд орж Каква, Нуби зэрэг махчин овгийнхныг түших болов. Колонийн цэрэгт орж боловсролгүй боловч ахисаар түрүүч болжээ. Кэнид малын хулгайтай тэмцэж явахдаа 8 хүний бэлэг эрхтэн огтолж хаясан хэрэгтэйгээр муу нэрээ дуурсгаж эхлэв. Мөн нэгэн тосгоны 20 тариачныг өөрийн гараар цавчиж алав. Тусгаар тогтнол олгохын өмнөхөн элдэв шуугиан үүсгэхгүй гэж шийдсэн англи офицерууд түүнийг Ерөнхий сайд Оботэд хүлээлгэн өгчээ. Мангар том биетэй энэхүү зэрлэг эр лал омгийнхныг татахад хэрэг болно гэж үзсэн Оботэ түүнийг шатгүй дэвшүүлэн хурандаа болгов. Тэрээр удахгүй арми командлах болов. Армиас 2.5 сая фунт стерлинг ор сураггүй алга боллоо гэж нэг өдөр Сангийн сайд нь матахад Сингапур явах гэж байсан Ерөнхий сайд хаашаа мөнгө алга хийснээ ирэхэд нь илтгээрэй гэж Аминд хэлээд нисжээ. Энэ бол төрийн эргэлт хийхийг зөвшөөрсөн “уриалга” байлаа.
1990 онд Монгол Улс аймаар их газрын тостойгоо олж мэдлээ.
#улстөр
#нийтлэл
Боловсролтой хүн гай болдог юм биш. Огт боловсролгүй хүн ч гэмгүй. Хагас дутуу үсэгтэй улс л алдаг юм шүү дээ. Хагас үсэгтэй хүмүүс юу гэж байсныг санаж байна уу?
#улстөр
#нийтлэл