Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ХУВИЛБАР САНАЛ

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдаад 30 жил болжээ. Энэ хооронд Үндсэн хуульд хоёр удаа засвар орсон. Гэвч сүүлийн үед Үндсэн хуулин дахь Төрийн байгууламж, сонгуулийн зарчим, эрх мэдлийн хуваарилалтын талаар шүүмжлэл өрнөх боллоо. Одоо үйлчилж буй Үндсэн хуулин дахь төрийн байгууламж шилжилтийн үеийн үүрэг зорилгоо хангасан бөгөөд цаашид улс орон тогтвортой, илүү шударга тогтолцоотой болохын тулд Үндсэн хуулинд зарим өөрчлөлт оруулах хэрэгтэй тухай санал өрнөх болов. Үүнд зориулж хэлэлцүүлэгт нэмэр болох үүднээс Үндсэн хуулийн төрийн байгууламжийн бүлэгт бас нэгэн хувилбар санал болгож байна. Энэ нь хуулийн төсөл гэхээсээ өргөн олны хэлэлцүүлэг, мэтгэлцээн, санал бодлын хуваацалд зориулсан юм.

ОРОСООР ДАМЖСАН ЕВРОП ХЭЛНИЙ ЗЭЭЛДМЭЛ НЭРС

Зарим үгний гарлыг тааварлахаас өөр аргагүй. Гагарин, товчлоод гааг, гаагаа гэж дотуур богино өмд, өөрөөр хэлбэл түрсийк. Энэ нь яах аргагүй орос хүний ориг нэр, бүр сансрын нисгэгч. Бодвол алдарт нисгэгчийн бага насны тухай жараад оны сурталчилгааны кино болон гэрэл зургаас сэдэн өмссөн богино өмдөөр нь нэрэлсэн болов уу? Гагариныг доромжлох гээгүй байхаа? Дээр үед түрийтэй гадаад гутлыг түрийтэй гэлгүй “савхин гутал”, дотоод үйлдвэрийнх бол “цагаан улт” гэдэг байлаа. Савхи гэдэг нь орос хэлний “сапоги” буюу түрийтэй гутал гэдгээс гаралтай аж. Хороом ч химийн элементийн нэр болохоос өнгөлж будсан савхи биш. Горшокийг горшоонк, ноцоосыг ноцоосог гэх мэтээр монгол дуудлага болгосон үг олон. Усны цоргыг “кран” гэсэн герман гаралтай үгээр нэрэлдэг ч, бодвол өргөгч цамхаг кранаас ялгахын тулд бололтой, “карант” гэж бид нэрэлдэг.

ИДИ АМИН

Бөөгийн шашинт удганы хүү, асар том биетэй Иди Амин 16 настайдаа лалын шашинд орж Каква, Нуби зэрэг махчин овгийнхныг түших болов. Колонийн цэрэгт орж боловсролгүй боловч ахисаар түрүүч болжээ. Кэнид малын хулгайтай тэмцэж явахдаа 8 хүний бэлэг эрхтэн огтолж хаясан хэрэгтэйгээр муу нэрээ дуурсгаж эхлэв. Мөн нэгэн тосгоны 20 тариачныг өөрийн гараар цавчиж алав. Тусгаар тогтнол олгохын өмнөхөн элдэв шуугиан үүсгэхгүй гэж шийдсэн англи офицерууд түүнийг Ерөнхий сайд Оботэд хүлээлгэн өгчээ. Мангар том биетэй энэхүү зэрлэг эр лал омгийнхныг татахад хэрэг болно гэж үзсэн Оботэ түүнийг шатгүй дэвшүүлэн хурандаа болгов. Тэрээр удахгүй арми командлах болов. Армиас 2.5 сая фунт стерлинг ор сураггүй алга боллоо гэж нэг өдөр Сангийн сайд нь матахад Сингапур явах гэж байсан Ерөнхий сайд хаашаа мөнгө алга хийснээ ирэхэд нь илтгээрэй гэж Аминд хэлээд нисжээ. Энэ бол төрийн эргэлт хийхийг зөвшөөрсөн “уриалга” байлаа.

АРДЧИЛСАН ТОГТОЛЦОО ХҮН ТӨРЛӨХТНИЙ ТҮГЭЭМЭЛ ҮЗЭГДЭЛ МӨН ҮҮ?

Ардчилсан тогтолцоо, хүний эрх зэргээс илүү чухал юм бол манай гариг дээрх энх тайван. Эгзэгтэй орнууд өөрийн нутаг дээрээ хүний эрхийг хүндэтгэж, нийгмээ ардчиллаж байна уу гэдгээс үү, эсвэл уг дарангуйлагч ямар нэг үнэ цэнээр өөрийн хамаарах газар нутгаа бүрэн хянаж чадаж байна уу гэдгийн аль нь илүү чухал вэ? Саддам Хусайн, Муамри Каддафи, Хосни Мубарак… хичнээн аймшигт муухай дарангуйлагч байсан ч, юутай ч Пандорын авдрыг олон жилийн турш таг цоожтой байлгаж чадаж байсан. Афганистан хаант улс байхад, Иранд Рэза Пахлавын дэглэм ноёрхож байхад ​Өрнөдийн соёл нэвтэрсэн номхон даруу улс орнууд байлаа.Эцэг хүү Ассадын бараг 60 жилийн Сири дахь дарангуйллыг түлхэн унагалаа, дэлхий даяараа баяр хөөр болж байна, харин дэглэмийг түлхэн унагаагчид нь ердөө саяхан Аль Каида, ISIS зэрэг дэлхийг донсолгосон террорист, алан хядагч байгууллагын салбар нь байсан шүү дээ

Тэвчээр барагдлаа!

Би Танд хүүгийн хувиар хандаж байна. Наслалт харьцангуй өндөрссөн өнөө үед аав ээжийн минь насны олон мянган өтгөс амьд сэрүүн яваа.
#улстөр #нийтлэл

Оюутолгой жинхэнэ эзэндээ зарагдлаа

Монголын их говиос олдсон зэсийн лут том баялаг УИХ-ын чуулганаар ороод будаа боллоо.
#эдийн засаг #нийтлэл