Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

АЛУУРЧ ХААН, ЭХ ОРОНЧ БААТАР ХОЁРЫН ҮНДЭСНИЙ ЭВЛЭРЭЛ

Түүхийг авч үзэх, шүүмжлэн засахын тулд биш түүнээс сургамж авахын тулд мэдэж ойлгож судалдаг. Жан Еимө, Чань Кайгэ хоёр 22 зууны дараах өнөөгийн нүдээр хараад аймшигт алуурчин Шихуандигийн түүхэн үүргийг зөвтгөж байна. Аллагыг тэр үеийнх нь нөхцөл байдлаар дүгнээд зөвтгөж байна. Алив үндэстэнд үндэсний эвлэрэл нэгдэл юунаас ч эрхэм байдгийг хэлж байна. Чухам үүнийг ойлгосон алуурчин буюу Чэнь Кайгэ, баатар буюу алдарт жүжигчин Жэт Ли өс хонзон, үзэн ядлаа дарж амиа золиосолж чадаж байгаа гайхамшгийг киноны хэлээр харуулж байна. Мэдээж бид зорилго нь аргаа зөвтгөхгүй гэж үзэхүйц соёлжиж иргэншсэн цаг үеийн төлөөлөгчид. Хоёр суут найруулагчийн кино аугаа хэргийн төлөө хүн алах нь юу ч биш гэхээсээ аугаа хэргийн төлөө үзэн ядал өс хонзонгоо даран өөрийгөө зольж болох тухай үнэн гоё философи өгүүлж байна. Үндэсний эвлэрэл нэгдэл гэдэг юутай чухал! Ялангуяа цаана нь нийт үндэстний эрх ашиг, үндэстний ирээдүй, хөгжил дэвшлийн асуудал байгаа бол?

САРЛАГ НЯДЛАХ АРГАЧЛАЛ

Мөнгө олж ирж чадахгүй, харин ч тавьсан өрийг улам нэмээд байгаа Засгийн газраа дахиад л солилоо. Мэдээж ямар ч ахиц гараагүй, сахил хүртээд шал дордов. Тэгэхээр нь дахиад л засгаа солив. Мэдээж тухай бүр пинжэкээ эргүүлэхээ аль ч засаг мартаж байгаагүй юм. Солигдоод сайжирсан тохиолдол байсан уу? Ер нь муугаа улам муутгах гэж сольдог юм биш үү? Улам л уруудна, солих болгонд ард түмэн дэмжинэ, хэдэн сарын дараа бүгд жигшинэ. Өөрснийгөө хууртсан гэж ярина. Үнэндээ худалдагдчихдаг юм биш үү!? Цааш нь ярих уу, яахав?

Бат-Үүлийн үгэнд үг нэмэрлэх нь

Чоноор хонь мануулбал идэж орхино. Яагаад идчихэв гэж асуувал мань чоно бүр гайхаж орхино. Засгийн газар Монгол улсын хөрөнгийг захиран зарцуулж байгаа.
#улстөр #нийтлэл

Зөв хүмүүсээ дэмжих нь ЭЛЕКТОРАТ хөдөлгөөний тэргүүн зорилго

Хэсэг хүмүүс сайн дураараа цуглаад хэн нэгнийг сайн хүн, ноён нуруутай, гишүүн байхад тохирох нэгэн гэж хэлэлцэх нь иргэдийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Ийм маргаан, зөвшил, хэлцэл айл гэр албан газар, болгонд болж байгаа. Аль ч нээлттэй нийгэмд иргэд сонгуулийн бус цагаар төрийн түшээдийнхээ тухай шүүмжлэн хэлэлцэх, оронд нь тавих хүмүүсийг нэрлэн товлохыг хориглодоггүй байлгүй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГОО ХЭРХЭН ШИНЭЧЛЭХ ВЭ

Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх талаар түрүүний удаа бичсэн. Энэ удаа эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх талаар санаалаа бичлээ. Дараагийн удаа эрчим хүчний тогтолцоогоо хэрхэн шинэчлэх талаар саналаа хэлнэ. Тэгээд цааш үргэлжлэнэ.

ЭЛЬ ДОРАДО

Эль Дорадо гэж байдаггүй. Энэ бол домог. Баялагт зөвхөн хөдөлмөрөөр хүрдэг. Оюун ухаан, өндөр боловсрол ч гэсэн хөдөлмөр юм шүү дээ.