Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

НААДАМ

Тогтмол хийж ирсэн анхны наадам нь тэмдэглэгдэн үлдсэнээр 1639 оноос хийх болсон Даншиг наадам юм. Тэр жил Занабазарыг Богдоор тодруулж, Халхын шашны тэргүүнээр өргөмжилснийг тохиолдуулан Ширээт цагаан нуурт өргөннаадам зохион байгуулсныг “Даншиг өргөх наадам” гэж нэрийдсэн аж. Уг наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор Донир гэх хүний морь магнайлжээ. Даншиг цааш уламжлал болсон нь Долоннуурт 1696 оноос эхтэй. Тэр жил “Түмэн эх” хэмээх уртын дуу зохиогдсоноор наадмын албан ёсны сүлд дуутай болсон байна.

ХӨГЖИЕ ГЭВЭЛ ШУЛУУЛ, ШУЛУУЛАХГҮЙ ГЭВЭЛ ХӨГЖ

Адам Смит Эдийн засгийн ухаан хэмээх салбарыг үндэслэгч. Яг шинжлэх ухаан мөн гэхэд бас нэлээд эргэлзээтэй л дээ. Гэхдээ хүний нийгмийн амьдралын цаад утга учир, хөдөлмөр зүтгэл, хөдлөх механим, алдаа оноог дэнслэн судлууштай юм гэдгийг анхлан хэлсэн хүн. Хорвоо өнөөдөр даяаршаад, хүн төрлөхтөн ижил төстэй хууль, дүрэм журамд захирагдах боллоо. Үүнээ дагаад эдийн засаг ч найман тэрбум хүний санаа бодол, ааш араншин, элдэв үйлдэл, туршлага, уламжлалаас хамааралтай болжээ. Хүн төрлөхтөн улам л эдийн засгийн ижил төстэй механизмаар урагшилж байна. Галзуу санаа болгон нь, тэнэг туршилт бүр нь, ухаангүй бүдүүлэг хоцрогдол бүр нь улам бүр улиран шахагдаж байна.

ЗӨВЛӨЛТИЙН ЭХ ОРНЫ ДАЙНД АНУ, БРИТАНИ, МОНГОЛ, ТУВАГИЙН ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ

Агт морьд бол дайны үед автомашинтай харьцуулахад туулах чадвар сайтай, шатахуун тос хэрэглэдэггүй найдвартайгаас гадна эргээд хүнсний хангалт болж чаддаг сайн талтай. Монголчууд нийтдээ 500 мянга гаруй агт морьд нийлүүлсэн нь тухайн үедээ өөр ямар ч орон нийлүүлэх бололцоогүй их тоо юм. АНУ Улаан армид 54 мянган тонн ноос нийлүүлсэн бол Монгол 64 мянган тонныг нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл дайны жилүүдэд СССР-т үйлдвэрлэсэн таван шинель тутмын нэгийг монгол ноосоор хийжээ. Хэдийгээр монгол “лэнд лиз” нь АНУ-ын тусламжтай харьцуулшгүй бага ч хүн амдаа харьцуулахад асар их гэж хэлж болохуйц, нөгөөтэйгүүр цөөхөн монголчуудын үнэнхүү сэтгэлийн бэлэг, тусламж байлаа. Харин Монгол ленд лизийн мөнгө эргэж төлөгдсөн материал олддоггүй.

Кэмбрижийн сургалт гэж юу яриад байна?

Бүх хүн тэгш байх төгс нийгмийн тухай Маркс мөрөөдөж байсан.
#нийгэм #нийтлэл

Хогийн сав

Энэ чинь юу вэ!?? Хогийн саван дотор миний зүрх байна уу даа?

ҮНДСЭН ХУУЛИЙГ ДОЛОО ДОРДУУЛСАН ТҮҮХ

Юутай ч энэ өөрчлөлт тодотгол нь УИХ, Засгийн газрыг өнөөгийн байгаагаас нь илүү том хямралд орохоос сэргийлж чадсан гэж боддог. Энэ бол Энхбаяр бид хоёрын хамтын бүтээл, тухайн үеийн парламентийн нийт гишүүдийн оролцоо юм. Би энэ тухай урьд нь огт бичиж, нийтэд заралж байгаагүй, зөвхөн өөр дотроо л бахархаж байсан билээ. Сохор хүн дүйвээнээр, соотон нохой чимээнээр гэгчээр сонгуульд зориулж мушгин гуйвуулсан яриа хийрхэл дэлгэрсэнд олон түмэн ямар ач холбогдолтой болсныг нь ойлгосон юмгүйгээр автаад ирэхээр тэдэнд таалагдах гэсэн зүхэл хараал үерийн ус шиг. Олны энэ ойлголтгүй байдал түр зуурынх гэж бодож байна. Цагийн аяст хүмүүс ойлгоно. Тэр цагт Энхбаяр бид хоёрыг зөв алхам зөв цагт нь зоригтой хийжээ гэж үнэлэх болно.