Ханддорж нар Орост сэм явсны дараа сэжиг авсан Саньдо амбан Бадамдоржоос тулган асууж улайлгаж байв хэмээн нэг нэгнээсээ хуулсан түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг. Хэргийн мөрөөр хөөвөл Бадамдоржийг Саньдо амбан дуудаж Цэрэнчимэд, Ханддорж нарын тухай шалгаахад “Би мэдэхгүй, харин чи үүнийг мэдэж байх үүрэгтэй юм байгаа биз дээ” гэж мохоож байсан аж.
1946 оны 1-р сарын 15-нд “Бүгд найрамдах Дорнод Монгол ард улс” гэдгийг тунхаглав. Засгийн газрыг 15 гишүүнтэйгээр байгуулж Буйнмандыг тэргүүнээр томилов. Улаан-хөх-улаан талбайн голд зөрүүлсэн хадуур, шилбүүр бүхий дүрстэй төрийн далбаатай болжээ.
МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс
Одоо наадмаа “Монгол улсын их баяр наадам” гэдэг юм уу, “Тулгар төрийн ой”, эсвэл “Их Монгол улсын ой” гэх зэргээр нэрлэдэг болчихол, тиймээ? Зүгээр л “Наадам” гэсэн ч сайхан шүү дээ. Дэнж хотойтол цэнгэдэг Монгол наадам мину!
Одоо байчихаад ажил хийлгэхгүй байгаа учраас шүүхийг татан буулгана гэж заналхийлэх боллоо. Шударгыг нь гайхсаар яваад энэ улс орон чинь юу руу хальтарч унах гээд байна даа! Ярьвал ч зөндөө л юм байна. Цааш нь ярих уу, яахав?
Гээд түүх шоглоомтой ч нэхэл хатуутай. Хичнээн гүтгэсэн ч, урвагчид яаж ч бусдын араар нуугдсан ч хэзээ нэг цагт үнэн илэрдэг. Хүмүүс болсон явдалд гэхээсээ худал домогт илүү автамхай ч гэсэн хожмын хөдөлшгүй баримт нэр усаар нь, цаг нартай нь ил гаргаад ирдэг юм билээ.