Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ШООВДОР КОЛОНИ ОРОН

1980-аад онд Монголд ажиллаж байсан зөвлөлтийн мэрэгжилтнүүд цайлган сэтгэлээр гайхацгааж байсан: энэ оронд 60 жилийн өмнө хувьсгал болсон юм бол яагаад ийм хоцрогдмол байна? Тухайн үеийн дундач зөвлөлт хүний ойлголтоор аль ч улс орон социализм байгуулаад л эхэлбэл үсрэнгүй хөгждөг гэж боддог байсан болохоор ингэтлээ гайхдаг нь аргагүй юм. Үнэхээр ч, Монгол 60 жилийн социалист байгуулалтын дараа хөгжлийн төвшингээрээ ч, амьдралын төвшингээрээ ч манай гаригийн Чад, Мали, Хаити зэрэг хамгийн хоцрогдсон улсаас яльгүй дээр, жишээ нь, Свазиленд, Парагвай, улигт Хондурас энэ тэрээс доогуур байв

Эрлийзүүд ба түүний дайснууд

1. Наяад оны дундуур манай хүрээлэнгийн таван ажилтан Югославт томилолтоор сар явлаа. Би ахалж явсан юм. Ирсний дараа манай хариуцах яамнаас хүрээлэнгийн захирал бид хоёрыг дууддаг юм байна.
#нийгэм #улстөр

МОНГОЛ ДЕЛО (7)

Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.

БУРИАД МОНГОЛ АРД ТҮМНИЙ ЗАРИМ ТҮҮХ

Оросууд гэх нүүрэндээ үстэй, ногоон нүдтэй, урьд өмнө огт харж байгаагүй сүрэг шийдэм бороохой барьсаар орж ирэн дээрэмдэж талж эхлэхээр хөөрхий буриад монголчууд тэднийг мангас гэж харжээ. Ингэж орос хүнийг буриад нар “мангас” гэж нэрлэх болсон, одоо ч мангад гэдэг нь мангасын олон тоо.

СОЛОНГОС ХООЛ

Саяхан Си Эн Эн сайтад Солонгост хамгийн элбэг таарах үндэсний хоолны ерөнхий танилцуулга (жор биш) гарсныг сонирхуулахаар англи хэлнээс орчууллаа. Солонгос хэл мэдэхгүй учир зарим газар нь зөв нэршил өгч чадалгүй алдаж омголтсон байвал өршөөгөөрэй. Энд тухай бүр хоолны нэрийг солонгос галигаар нь хавсаргасан байгааг интэрнэт орон копи паст хийхэд зураг нь төрөл бүрээрээ гараад ирнэ.

Зэрлэгүүдийн түрлэг

Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг нөхцөөх нь Монголын хамгийн түгээмэл дүр зураг болжээ. Тэтгэвэрийн жаал мөнгө нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хүү нь шоронд, охин нь Улаанбаатарын өмнө Лениний хөшөөний дор. Өвгөн хүнтэй ч зүгээр юм ярьчихгүй намчирхаад л улс төржөөд л, улс төрийн зарим луйварчдыг зүхнэ, огт ялгаагүй нөгөө заримыг нь амаа олохгүй магтана.
#нийгэм #нийтлэл