Дууг амилуулсан хүн нь Япон даяар алдартай Ёко Кон. Тэрээр 1968 онд Pinky & Killers чуулгыг байгуулсан эмэгтэй. Зуурдын сэтгэл сингл нь анхны жилдээ 2.4 сая бордлогдож бараг рекорд тогтоож байв. Чухамдаа энэхүү эгшин зуур алдаршсан рок поп дуунд тулгуурлаж адил нэрээр кино бүтээжээ. Киноны ачаар дуу Монголд түрэн орж ирсэн юм. Дуу ч мөн Монголд тэр даруй хит боллоо. Гадаад битгий хэл монгол дуу ч урьд хожид ингэж бүхнийг хамарсан хит болж байсан түүх үгүй. Ялангуяа хүүхэд залуус сонсголоороо тогтоосноороо энэ дууг япон хэлээр дуулна. Аль зэрэг зөв хэлж байсныг мэдэхгүй, юутай ч “ко ино кэсэцү” гэсэн дахилтыг бүгд тогтоосон байсан. Хүүхдийн урлагийн үзлэгт энэ дуу их дуулагдана. Хөрөнгөтний дуу дууллаа гэсэн хэрүүл матаас гарч байсангүй.
Занар моодонд орлоо. Дэлхийд энд тэндгүй байдаг энэхүү эртний органик малтмалыг тодорхой дулаан даралтанд оруулж богино хугацааны дараа нүүрс, нефть, байгалийн хий зэрэг өнөөгийн эдийн засгийн гол мотор болсон эрчим хүчний эх үүсвэр болгон хувиргадаг технологийг саяхан америкчууд олжээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Далайн төвшнөөс дээш зургаан мянган метрт микроорганизм ч тэсдэггүй учир маш ховор. Ийм өндөрт хүчилтөрөгч нэн сийрэг учир ус 70 хэмд буцлана, уулчдын ярьж байгаагаар савтай мөс гал дээр тавихад ёроол хэсэг нь буцлаад байгаа мөртөө дээгүүрх мөс нь хайлдаггүй гэсэн.
#чөлөөт цаг
#нийтлэл
Карл Маркс бол хүний түүхэнд маш том нөлөө, цочоо үүсгэсэн философичдын нэг.
Хуйвалдааны онол юун түрүүн улс төрд ашиглагддаг. Төрийн эрх мэдлээ хадгалахын тулд нэг хэсэг эрх баригчид хуйвалдааны онолыг төрөл бүрээр нь зохион дэлгэрүүлж байдаг бол мартагдсан, олон нийтэд үл тоогдсон, эрх мэдлээсээ салсан улс төрчид засгийн эрхэнд гарахын тулд хуйвалдааны онолын хөгжүүлэгчид байдаг. Өнөөгийн ядуу буурай орнуудын удирдагчид бараг толгой дараалан өөрийн ард түмэндээ таарсан хуйвалдааны онолын хүчээр эрх мэдэлд хүрсэн ба дараагийн шинэ онолын хүчээр эрх мэдлээ хадгалсаар байгаа билээ. Хувь заяаны шоглоомоор аюул заналын тухай хуйвалдааны онол ярьсаар байгаад эрх мэдэлд очсоны дараа чухам тэр удирдагчид өөрснөө аюул занал мөхөл сүйрлийг дуудан авчирдаг ажгуу.
Хоёр сарын өмнө Хонконгод болсон хөрөнгө оруулагчдыг урьсан уулзалтад оролцогч гадныхан “Монголоос сүүлийн үед дуулдсан хамгийн эерэг мэдээ нь Засгийн газар нь огцорсон юм байна” гэсэн дүгнэлт гэнэ. Урьд нь Монголд хөрөнгө оруулж байсан нэгэн баянаас хууль журмаа эмхлээд засчихсан учир одоо ороод ирээч гэхэд “Би дэлхийн хаана ч хөрөнгө оруулахад бэлэн, харин Монголд бол үгүй шүү!” гэжээ.