Тийм ЧВК армиуд нь эзнээ болон эзнийхээ өмч хөрөнгийг хамгаалах дайнд бэлтгэнэ. Уламжлалаа дагавал иргэний дайн дэгдэж ч болно. Хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй үзэгдэл: ийм том дэлхийн хэмжээний армийг хувьчлах үйл явц явагдаж байна. Оросын зэвсэгт хүчин олон хуваагдаж эхлэв.Армийг хувьчилж хуваан авч байгаагаараа ОХУ-ын задралын суурийг тавилаа. Цаашаа хувьчилсаар хувьчилсаар цөмийн зэвсгээ хувьчлан тарааж авна. ОХУ-ын субъектууд бүгд цөмийн зэвсэг олж авахыг хичээнэ. Тусгаар тогтнолоо зарлахдаа дор бүрнээ цөмийн зэвсэгтэй болчихсон байхыг хичээнэ. Тийм зэвсгээр Москваг айлган байж санасандаа хүрнэ. Цөмийн цэнэгийг дагалдан стратегийн бүх төрлийн зэвсгийн хувьчлал явагдаж магадгүй.
Наяад оны дундуур манай хүрээлэнгийн таван ажилтан Югославт томилолтоор сар явлаа. Би ахалж явсан юм. Ирсний дараа манай хариуцах яамнаас хүрээлэнгийн захирал бид хоёрыг дууддаг юм байна. Томилолтоор явсан мэргэжилтнүүдийн дунд хятадын эрлийз нэг эмэгтэй ажилтан багтсан нь яам түргэн авах шалтаг болжээ.
#нийгэм
#нийтлэл
1990 оны хувьсгалын ид үед шинэ Үндсэн хууль боловсруулах комисс тухайн үеийн АИХ-ын даргаар ахлуулан байгуулагдсан юм. Комиссын бүрэлдэхүүнд тухайн үед байгуулагдсан улс төрийн намууд төдийгүй нийгмийн янз бүрийн бүлэглэлийн эрх ашгийг төлөөлсөн байгууллагын төлөөлөгчид багтсан.
#улстөр
#нийтлэл
Ювал Ной Харарийн бичсэн “Sapiens: Хүмүүн төрлөхтний товч цадиг” хэмээх ном хэвлэгдээд 2-3 жилийн дотор гуч гаруй хэлээр орчуулагджээ. Ийм амжилт номын ертөнцөд ховор тохиолддог.
#нийгэм
#нийтлэл
Улаанбаатар үүссэн цагаасаа л эхлээд утаатай байсаан.
Тусгай ажиллагаа (ТА) нь хууль сахиулах байгууллагууд, түүн дотор зэвсэгт хүчин ба цагдаагийн байгууллагын тусгай ажиллагааны нэг төрөл юм. ТА нь цэргийн ажиллагаанаас зорилго (тагнуул, хорлон сүйтгэл, нууц үйлдэл г.м.), арга (нууцлал, далд ажиллагаа) зэргээр ялгаатай. Цэргийн ажиллагааг зөвхөн тусгай хүчнийхэн (тагнуул, далд сүйтгэгчид г.м.) гүйцэтгэнэ.
ТА-ны зорилго нь цэргийн аргаар хүрч чадахгүй цэрэг. улс төрийн зорилтыг шийдвэрлэх явдал. ТА-ы гол шинж нь бэлтгэл, нууцлал, гэнэтийн байдал, ажиллагааны хурд юм. ТА-г сэтгэлзүйн бэлтгэлийн өндөр түвшинтэй, аль ч нөхцөлд бие даах чадвартай, даалгаврыг шийдвэрлэхэд тулгарах саад бэрхшээлийг даван туулах чадвартай цэргийн албан хаагчдын жижиг бүлгүүд гүйцэтгэдэг. ТА нь маш богино хугацаанд зорилгоо гүйцэтгээд дуусгавар болгодгоороо дайн тулалдаанаас эрс ялгаатай.
Путины Украин дахь “Тусгай ажиллагаа” эхлээд гурав дахь жил рүүгээ орлоо. Энэ ТА анх хэрхэн эхэлсэн тухай өгүүллийг сонирхуулахаар орчуулан толилуулж байна.