Элдэв кино чаатарыг дотор талыг нь засаж сандал ширээ компютэр авчирч засаад “хөрөнгийн бирж гэж ийм юм байдаг юм, дор нь баяжуулдаг” гээд 7 сая доллар шуудаг нь Австрийн луйварчид. Болор чулуу ургуулж дэлхийгээр нэг заран дор нь баяжуулна гэж 4 сая доллар аваад бултдаг нь Калифорнид цагаачилсан орос луйварчид. Монголын агаарын орон зайг 99 жилээр түрээсэлдэг нь Америкийн луйварчин. Улсын нөөцийн алтыг үзэх мөргүй гулгуулдаг нь ЗХУ-ын “Москва народная” хэмээх банк. Чингисийн удам, алтан ургийн төлөөлөгч гэж улс орныг доргиодог нь голланд-индонекийн эрлийз нэг гар. 15 тэрбум доллар зээлдүүлнэ гэж Сангийн яамыг сахидаг нь Хонконгийн луйварчин. Нэр төртэйгээр хэлэхэд тухайн үеийн удирдлага хууртагдсан болохоос эдгээр луйвраас өөрсөндөө ганц сохор улаан зоос аваагүй, тийм ухаан ч байгаагүй.
Робот гэсэн ухагдахуун болоод ийм нэршил 100 жилийн өмнө мэндэлжээ. Энэ тухай Чехийн шинжлэх ухааны уран зөгнөлийн зохиолч Ярослав Вэйс ийм нэгэн шүүмж өгүүлэл бичин хэвлүүлсэн байна.
Looking at the map, it is clear that the Japanese generals would not have chosen the area around the Khalkha River as their base, which is very inconvenient for the advance. From here to Ulaanbaatar, the waterless, uninhabited and roadless Gobi Desert stretches for nearly a thousand kilometers. The similar, deserted 700 km needs to be covered to the Soviet border. In addition, it was impossible for the Japanese to reach Soviet territory via the Khalkha River and Mongolia, given the difficulty of getting supplies for the poor Japanese army.
Бид заримдаа орчуулгаар биш ч, үндсэн монгол нэршлүүдийг хооронд нь хольж ойлголт ухагдахууны төөрөгдөл бий болгодог. Хэрээ, турлиах, алагтуу гурвыг, боршувуу, болжмор, бялзуухай гурвыг хооронд нь ялгалгүй дуртайгаараа нэрлэнэ. Үнэндээ шал өөр шуувууд. Үүнтэй адил хөх ба цэнхэр, бор ба хүрэн, бөөрөнхий ба дугуй...? Харьцаа, харилцаа гэсэн шал өөр утгатай үгийг холиод “бэлгийн харьцаа” гэхээр эрхтнээ өөр нэгнийхтэй харьцуулж хэмжээд байгаа юм шиг? Үндэстний гэдгийг ч “үндэсний” гээд бараг дасчих шив дээ. Ганцхан Нэгдсэн үндэстний байгууллагын нэр л зөвөөрөө үлдэж. “Аугаа” гэдэг нь хүчирхэг, гарамгай, уужим, өгөөмөр, гэрэлт, эрчимт гэсэн утгатай, герег гаралтай үг. “Агуу” гэдэг бол том хөндий нүх, эндээс агуй, агуулах гэдэг үгс үүсчээ.
Урьд их сайхан байжээ. Ой угтсан ажил гээд л улс даяар ундардагсан. Октябрийн төдөн жилийн ой, Лениний төрсөн өдөр, Намын их хурлыг угтах, Цэдэнбал даргын тоот даалгаварыг биелүүлэх, барилгачдын эсвэл багш нарын баярыг тэмдэглэх гээд бараг өдөр болгон ямар нэг тэмдэглэлт өдөр болно,
#улстөр
#нийтлэл